Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд 100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашины хэрэглээг дэмжих, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх бодлого шийдвэрийн хүрээнд цахилгаан тээврийн хэрэгслийг тодорхой ангиллын дагуу дугаарын хязгаарлалтад хамруулахгүй ногоон дугаар олгох шийдвэр гарсан. Тэгвэл манай орны уур амьсгалын нөхцөлд цахилгаан автомашины ашиглалт, дэд бүтэц, тулгарч буй бэрхшээлийг тодруулж, бодлогын зөвлөмж боловсруулахаар Зам, тээврийн яам болон НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байна. Судалгаа 12 асуулттай бөгөөд ойролцоогоор 2-3 минут зарцуулагдах юм.
Судалгааг ЭНД дарж хамрагдах боломжтой.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар дараах хэд хэдэн зүйлийг нэвтрүүлж чадвар цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх боломжтой хэмээн үзсэн байна. Үүнд: