Уншиж байна...
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, Урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо“Цахим шүүх 2.0” системийн хөгжүүлэлтийн явцтай танилцжээЗам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байнаХан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам баринаЗам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон Улсын Тээврийн Форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байнаБОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Төрийн үйлчилгээ иргэддээ илүү нээлттэй, ойр байх ёстой“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлааУлсын нэгдүгээр төв эмнэлэг олон улсын стандарт ISO/IEC 27001:2022 нэвтрүүллээБизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ“POWER EXPO & FESTIVAL” олон улсын наадам 14 дэх жилдээ зохион байгуулагданаЦахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг 2 бүлгийн 23 этгээдийг баривчилж, 3.8 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг битүүмжилжээХСҮТ: “Гарын эрүүл ахуйг сахих өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээБэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 40 гаруй хувьд муу байнаЭрүүл мэндийг дэмжих нийгмийн хариуцлагын шинэ хамтын ажиллагааг эхлүүллээЧөлөөт бүсийн хөгжлийн бодлогыг аж үйлдвэржилтийн чиглэлд илүү эрчимжүүлнэ
“Цахим шүүх 2.0” системийн хөгжүүлэлтийн явцтай танилцжээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж, ШЕЗ-ийн Шүүхийн цахимжилтын төвийн захирал Т.Мөнхбаяр нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран байлцав.

Шүүх эрх мэдлийн байгууллагууд 1989 оноос мэдээллийн технологи нэвтрүүлснээс хойш 20 гаруй систем ашиглаж ирсэн ч өнөөгийн шаардлагыг хангахгүй байгаа юм. Тиймээс ШЕЗ шүүхийг цахимжуулах бодлогыг баталж, УИХ санхүүжилтийг нь баталснаар 2024 оноос “Цахим шүүх 2.0” цөм системийг хөгжүүлж эхэлжээ.


Уулзалтын үеэр “Цахим шүүх 2.0” системийн явцтай танилцаж, тодорхой асуудлуудаар санал солилцов. Тухайлбал Шүүх эрх мэдлийн байгууллагуудыг цахимжуулах, шүүгч, прокурор, өмгөөлөгч нарыг коджуулах, мэдээллийг нь нээлттэй болгох, бусад байгууллагуудад мэдээлэл хуваалцах боломжуудын талаар байр сууриа илэрхийллээ. Ингэснээр жишээ нь, иргэд өмгөөлөгч авахдаа тухайн өмгөөлөгчийн мэдээлэлтэй танилцаад сонголтоо хийдэг байх боломж бүрдэх юм. Мөн иргэд нэхэмжлэл гаргах, нотлох баримтаа илгээх, тэмдэгтийн хураамж төлөх, хавтаст хэрэгтэй танилцах, шүүх хурлын тов харах зэрэг үйлчилгээг заавал шүүхэд өөрийн биеэр очихгүй онлайнаар авах системийн хөгжүүлэлтийг яаралтай бүрэн нэвтрүүлэх шаардлагатай гэдгийг дурдав.

Шүүх хурал хойшлох шалтгааны 50 гаруй хувь нь өмгөөлөгч “хурал давхцсан” гэдэг тайлбар байдаг. Иймээс цахим системээр тухайн өмгөөлөгч хаана, ямар шүүх хуралд оролцож байгаа, давхцсан эсэхийг шүүгч хардаг болох нь чухал гэдгийг мөн онцоллоо.

Уулзалтын төгсгөлд, шүүх эрх мэдлийн байгууллагууд нэгдсэн дата төвтэй, мэдээлэл солилцооны дэд ХУР системтэй болж мэдээллээ солилцдог, бусад салбараас мэдээлэл авахдаа үндсэн мэдээлэл солилцооны ХУР системээр дамжуулан байх талаар санал солилцов.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.