Уншиж байна...
ТБХ, ЭЗБХ: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээНийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байнаСэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн хамтын ажиллагааны талаар Японы хөрөнгө оруулагчидтай хэлэлцүүлэг өрнүүлэвСэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байнаНутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орж, сэрүүснэТөрийн албаны тусгай шалгалт өнөөдөр улсын хэмжээнд эхэллээЗам, тээврийн сайдын ээлжит шуурхай хуралдаан боллооХууль бус эзэмшилд байсан 15 барилга байгууламжийг нийслэлд буцаан ававСүүлийн 7 хоногт бүртгэгдсэн 15 түймрээс 12 түймрийг бүрэн унтраажээ"Агаарын тээврийн хөгжил, сорилт, шийдэл: Монгол улсын онцлог, олон улсын туршлага" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болноӨнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаанаБНФУ өргөн бүрэлдэхүүнтэйгээр, өндөр ач холбогдол өгч СОР17 бага хуралд оролцохоо илэрхийллээЦөлжилтийг эдийн засгийн боломж болгох соргог ухаан Монголд хэрэгтэй байнаCOP17: Дэд хороодын ажлын уялдааг сайжруулж, эрчимжүүлэх үүрэг өглөө“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
Хууль бус эзэмшилд байсан 15 барилга байгууламжийг нийслэлд буцаан авав

Сүүлийн хоёр жилд нийслэлийн өмчийг хууль бусаар эзэмшиж байсан этгээдүүдээс 6 тэрбум гаруй төгрөгийн 15 барилга байгууламжийг буцаан авч нийслэлийн өмчид бүртгүүллээ. Ингэснээр 2024 онд 7.4 тэрбум, 2025 онд 18.2 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн байна. Өнгөрсөн хугацаанд дараах 15 барилга байгууламжийг буцаан авчээ.

  • Төв цэнгэлдэх хүрээлэн
  • “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн барилга байгууламжууд
  • Урт цагаан худалдаа үйлчилгээний төв
  • Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн Ж блокийн 1220 ам метр талбай бүхий барилгыг нийслэлийн өмчид авч, нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилж, 1.9 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн.
  • Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Монгол шуудан” ХК-ийн 36-р салбарын түрээсээр эзэмшиж байсан байрыг нийслэлийн өмчид бүртгэн авсан.
  • Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Шуудангийн 24-р салбар түрээсээр эзэмшиж байсан байрыг “Тэмүүжин групп майнинг” ХХК дам түрээсэлж ашиг олдог байдлыг зогсоож, нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилж 1.6 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн.
  • Баянгол дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Аминжаргалан” өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг таван жилийн хугацаанд түрээсийн орлогогүйгээр эзэмшиж байсан иргэнээс түрээсийн орлогыг нэхэмжилж, барилгыг хууль бус эзэмшлээс салган тухайн дүүргийн Засаг даргын Тамгын газарт үргэлжлүүлэн түрээсэлж, түрээсийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэн ажиллаж байна.
  • Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Ачит гар” өрхийн эмнэлэг байрлаж байсан байрыг тус эмнэлгийн эзэмшлээс авч нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилж, 334 сая төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн.
  • Өргөө зочид буудал

Мөн энэ онд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Соёлын төв өргөөний "В" корпусыг нийслэлийн өмчид буцаан авахаар хэлэлцээр хийж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.