Уншиж байна...
ТБХ, ЭЗБХ: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээНийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байнаСэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн хамтын ажиллагааны талаар Японы хөрөнгө оруулагчидтай хэлэлцүүлэг өрнүүлэвСэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байнаНутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орж, сэрүүснэТөрийн албаны тусгай шалгалт өнөөдөр улсын хэмжээнд эхэллээЗам, тээврийн сайдын ээлжит шуурхай хуралдаан боллооХууль бус эзэмшилд байсан 15 барилга байгууламжийг нийслэлд буцаан ававСүүлийн 7 хоногт бүртгэгдсэн 15 түймрээс 12 түймрийг бүрэн унтраажээ"Агаарын тээврийн хөгжил, сорилт, шийдэл: Монгол улсын онцлог, олон улсын туршлага" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болноӨнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаанаБНФУ өргөн бүрэлдэхүүнтэйгээр, өндөр ач холбогдол өгч СОР17 бага хуралд оролцохоо илэрхийллээЦөлжилтийг эдийн засгийн боломж болгох соргог ухаан Монголд хэрэгтэй байнаCOP17: Дэд хороодын ажлын уялдааг сайжруулж, эрчимжүүлэх үүрэг өглөө“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
ТБХ, ЭЗБХ: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан өнөөдийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийжээ.

Эдийн засгийн өсөлт 2027 онд 5.8 хувь, 2028 онд 6.0 хувь, 2029 онд ойролцоогоор 6.3 хувийн түвшинд хүрэх хүлээлттэй байна. Мөн эдийн засгийн өрсөлдөх чадвар болон өрхийн бодит орлогын өсөлтийг дэмжих зорилгоор инфляцыг тогтвортой, зорилтот түвшинд бууруулах бодлогын хүрээнд 2027 онд 7.0 хувь, 2028 онд 6.0 хувь, 2029 онд 5.0 хувьд хадгалагдахаар тооцоолжээ.

Үргэлжлүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн байна. Хуулийн төсөл батлагдсанаар төсвийн орлого их хэмжээгээр буурах, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өсөх, инфляцын түвшин нэмэгдэх үед аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Хуулийн төсөлтэй холбоотой гишүүд төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал, нүүрсний үнэ, хэрэглээний үнийн индекс, төсвийн алдагдал, урсгал зардал, инфляц, аж ахуй нэгжүүдэд үзүүлэх татварын хөнгөлөлтийн талаар асуулт асууж хариулт авав.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.