Уншиж байна...
ТАНИЛЦ: “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарьЕрөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлааУлаанбаатар марафоны үеэр 06:00-18:00 цагийн хооронд төв замыг хаанаНҮБ-ын бие даасан шинжээч Монгол Улсад ажиллаж байнаӨнөөдөр нутгийн баруун хагаст бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг анхаарууллааТБХ, ЭЗБХ: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээНийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байнаСэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн хамтын ажиллагааны талаар Японы хөрөнгө оруулагчидтай хэлэлцүүлэг өрнүүлэвСэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байнаНутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орж, сэрүүснэТөрийн албаны тусгай шалгалт өнөөдөр улсын хэмжээнд эхэллээЗам, тээврийн сайдын ээлжит шуурхай хуралдаан боллооХууль бус эзэмшилд байсан 15 барилга байгууламжийг нийслэлд буцаан ававСүүлийн 7 хоногт бүртгэгдсэн 15 түймрээс 12 түймрийг бүрэн унтраажээ"Агаарын тээврийн хөгжил, сорилт, шийдэл: Монгол улсын онцлог, олон улсын туршлага" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно
НҮБ-ын бие даасан шинжээч Монгол Улсад ажиллаж байна

Хүнийг бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаагаар нь ялгаварлан гадуурхах, хүчирхийлэлд өртөхөөс хамгаалах асуудлаарх НҮБ-ын Бие даасан шинжээч Грэйм Рийд манай улсад энэ оны тавдугаар сарын 18-29-ний өдрүүдэд айлчлал хийж байна.

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг айчлалын эхэнд Бие даасан шинжээчийг хүлээн авч уулзав. Тэрбээр уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газраас 2004 онд НҮБ-ын тусгай мандат эзэмшигч, илтгэгч нарт хүргүүлсэн нээлттэй урилгын дагуу манай улсад ажлын айлчлал хийж буйд талархал илэрхийлж, Монгол Улс олон тулгуурт гадаад бодлогынхоо зорилтын хүрээнд НҮБ, түүний системийн байгууллагууд, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн тусгай бүтэц, механизмын үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллаж буйг цохон тэмдэглэв.

Бие даасан шинжээч Грэйм Рийд айлчлалынхаа хүрээнд Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий Прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, түүний харьяа байгууллагууд, Сангийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам зэрэг төрийн байгууллагаас гадна төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзаж, хүнийг бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаагаар нь ялгаварлан гадуурхах, хүчирхийлэлд өртөхөөс хамгаалах чиглэлээр баримталж буй манай улсын бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцана.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.