Уншиж байна...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юмЧУУЛГАН: Цусны донорын тухай хууль батлагдлааУлаанбаатарт бага зэргийн бороо орноЧУУЛГАН: Мэргэшсэн байнгын хороодод түшиглэсэн парламентыг бэхжүүлнэУур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлжээЭлчин сайд Н.Оюундарь итгэмжлэх жуух бичгээ өргөн баривУлаанбаатар хот-“Чингис хаан”олон улсын нисэх буудлыг холбосон төмөр замын MRT төслийн бэлтгэл судалгааны асуудлаар санал солилцжээТАНИЛЦ: “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарьЕрөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлааУлаанбаатар марафоны үеэр 06:00-18:00 цагийн хооронд төв замыг хаанаНҮБ-ын бие даасан шинжээч Монгол Улсад ажиллаж байнаӨнөөдөр нутгийн баруун хагаст бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг анхаарууллааТБХ, ЭЗБХ: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээНийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байнаСэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн хамтын ажиллагааны талаар Японы хөрөнгө оруулагчидтай хэлэлцүүлэг өрнүүлэв
ЧУУЛГАН: Цусны донорын тухай хууль батлагдлаа

УИХ-ын чуулганы өнөөдөр /2026.05.22/-ийн үдээс өмнөх хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, Монгол Улсын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын хяналт шалгалтын тухай хуульд, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулж, гишүүдийн олонх дэмжлээ.

Мөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжсэн бол Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар ХХНББХ-нд шилжүүлэв.

Үүний дараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж, зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураав.

Үргэлжлүүлэн Цусны донорын тухай хуулийн төсөл болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үеэр зарчмын зөрүүтэй 200 гаруй санал гаргасан нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн зарим зүйл заалтыг зөрчиж байгаа тул гүйцээн боловсруулж, нэгдсэн чуулганы хуралдаанд оруулж ирэхийг Ажлын хэсэг болон Эдийн засгийн байнгын хороонд даалгав.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төсөлд бизнесийн орчныг сайжруулах, татвар төлөгчдийг дэмжих зорилгоор санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд орсон татвар төлөгчийн санхүүгийн чадамж, бизнесийн үйл ажиллагаанд учирч болзошгүй хүндрэл, эрсдэлийг харгалзан дансыг бүхэлд нь битүүмжлэх бус, орлогын тодорхой хувийг суутгах, дансыг хэсэгчлэн битүүмжилж өр барагдуулах үйл ажиллагааг уян хатан болгож, татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлнэ. Хуулийн төслийг баталснаар татвар төлөгчийг татварын эрсдэлд орохоос урьдчилан сэргийлж, татварын өр барагдуулах үйл ажиллагаа уян хатан болохын зэрэгцээ татварын таатай орчин бий болох юм. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.