Уншиж байна...
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг түр хаанаМанай улсын газар тариалан эрхлэгч ААН-үүдийн 48 хувь нь төвийн бүсэд үйл ажиллагаа явуулж байнаЖилд 10 сая м.кв гипсэн хавтан үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орлооАлтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхаарууллааМиат компани “Улаанбаатар Марафон-2026”-д дэмжигч байгууллагаар оролцлооЕрөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юмЧУУЛГАН: Цусны донорын тухай хууль батлагдлааУлаанбаатарт бага зэргийн бороо орноЧУУЛГАН: Мэргэшсэн байнгын хороодод түшиглэсэн парламентыг бэхжүүлнэУур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлжээЭлчин сайд Н.Оюундарь итгэмжлэх жуух бичгээ өргөн баривУлаанбаатар хот-“Чингис хаан”олон улсын нисэх буудлыг холбосон төмөр замын MRT төслийн бэлтгэл судалгааны асуудлаар санал солилцжээТАНИЛЦ: “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарьЕрөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлааУлаанбаатар марафоны үеэр 06:00-18:00 цагийн хооронд төв замыг хаана
Жилд 10 сая м.кв гипсэн хавтан үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орлоо

Монголын анхны эко гипсэн хавтангийн үйлдвэрийн нээлтийн ёслолын үйл ажиллагаа өчигдөр боллоо. “Альфа” эко гипсэн хавтангийн үйлдвэрийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан, үйлдвэрийн удирдлага, ажилтан албан хаагчид оролцов.

2023 онд Монгол Улсад нийт 8.8 сая м.кв хавтан импортоор орж ирж байсан бол 2025 онд 18.5 сая м.кв болж нэмэгдсэн. Зах зээлийн эрэлт ихсэж байгаа энэ цаг үед жилдээ 10 сая м.кв гипсэн хавтан үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орсон нь олон талын ач холбогдолтой. Тухайлбал үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын зах зээлийн хэрэгцээг 100 хувь хангах боломж бүрдэж байна. Мөн импортын хараат байдлыг бууруулах, валютын урсгалыг дотооддоо үлдээх, барилгын материалын нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангана.

Энэ үеэр ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан “Бид дотоодын үйлдвэрлэлээ зөвхөн импортыг орлох түвшинд бус, экспортын чиг баримжаатай, өндөр нэмүү өртөг шингэсэн, олон улсын стандарт хангасан үйлдвэрлэл болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Альфа эко гипсэн хавтангийн үйлдвэрийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсэж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь өргөжин тэлж, Монгол Улсын хөгжил цэцэглэлтийн нэгэн бахархал болсон үйлдвэр байхын ерөөлийг өргөн дэвшүүлье” гэв. 2024 оны есдүгээр сард үйлдвэрийн шав тавих ёслол болж байсан бол төсөл хоёр жилийн хугацаанд амжилттай хэрэгжиж ашиглалтад орж байна. Үйлдвэрийн давуу тал нь эрүүл ахуй, экологийн шаардлагыг бүрэн хангасан түүхий эд болох гөлтгөнийг өөрийн ордосоо авч бүтээгдэхүүндээ ашигладаг.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.