Уншиж байна...
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа“Улаанбаатар травэл экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сарын 29-31-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болно“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгаж, давхардсан орон тоог танаж 67,3 тэрбум төгрөг хэмнэлээМаргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг түр хаанаМанай улсын газар тариалан эрхлэгч ААН-үүдийн 48 хувь нь төвийн бүсэд үйл ажиллагаа явуулж байнаЖилд 10 сая м.кв гипсэн хавтан үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орлооАлтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхаарууллааМиат компани “Улаанбаатар Марафон-2026”-д дэмжигч байгууллагаар оролцлооЕрөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юмЧУУЛГАН: Цусны донорын тухай хууль батлагдлааУлаанбаатарт бага зэргийн бороо орноЧУУЛГАН: Мэргэшсэн байнгын хороодод түшиглэсэн парламентыг бэхжүүлнэУур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлжээЭлчин сайд Н.Оюундарь итгэмжлэх жуух бичгээ өргөн баривУлаанбаатар хот-“Чингис хаан”олон улсын нисэх буудлыг холбосон төмөр замын MRT төслийн бэлтгэл судалгааны асуудлаар санал солилцжээ
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, Гадаадын иргэн харьяатын газрын дарга Б.Энхсүх нар 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдөр БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтын эхэнд ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-ын Хууль зүйн сайд Жон Сон Ху-тэй уулзаж, иргэд хооронд зорчиход үүсээд буй хүндрэл, бэрхшээлийг бодитоор тодорхойлж, шийдвэрлэх, гэмт хэргийн тоог бууруулах, эрүүл мэндийн үйлчилгээ авах зорилгоор зорчиж буй иргэдийн визний нөхцөлийг хөнгөвчлөх, хөдөлмөр болон оюутан зуучлалын үйл ажиллагаанд хяналт тавьж хариуцлагыг өндөржүүлж, шалгуурыг нарийвчлах талаар ярилцсанаа танилцууллаа.

Монгол Улсын ЭСЯ-наас санаачлан хууль бусаар оршин суугаа иргэд болон монгол иргэдийн холбогдсон гэмт хэргийн тоог бууруулах зорилгоор “ХАРИУЦЛАГАТАЙ АМЬДАРЦГААЯ” аяныг үргэлжлүүлэн солонгосын талтай хамтран ажиллахаар болсон, сүүлийн үед цахим сүлжээн дэх хууран мэхлэлт, сугалаа, залилан зэрэг гэмт хэргийн эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ, нотариатын үйлчилгээг энэ оны 9 дүгээр сараас цахимжуулснаар хилийн чанадад оршин суугаа иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах боломжтойг танилцуулав.

Иргэдийн зүгээс эцэг, эхийн хараа хяналт сул оюутан залуус эрсдэлт орох, хууль зөрчих, хохирох тохиолдол цөөнгүй гарч байгаад анхаарах, урьдчилан сэргийлэх, хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах тухай санал хүсэлтээ илэрхийллээ.

Мөн төрийн цахим үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, суугаа орны байгууллагуудтай хамтран ажиллах, хилийн чанадад оршин суугаа иргэд ипотекийн зээлд хамрагдах, эх орондоо буцан суурьших нөхцөлийг дэмжих, нутагтаа эрүүл амьдрах нөхцөл бүрдүүлэх, цахим болон орон сууцны залилангийн эсрэг дорвитой арга хэмжээ авах, гэр бүл, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр төрийн байгууллагын чадавх, санхүүжилтийг нэмэгдүүлэх, сэтгэл зүй, эрүүл мэнд болон санхүүгийн дарамтад орсон иргэдийг түр байраар хангах санхүүжилтийг шийдэх зэрэг асуудлаар санал солилцлоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.