Уншиж байна...
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулнаМаргааш Монгол Улсад шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болноХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа“Улаанбаатар травэл экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сарын 29-31-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болно“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгаж, давхардсан орон тоог танаж 67,3 тэрбум төгрөг хэмнэлээМаргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг түр хаанаМанай улсын газар тариалан эрхлэгч ААН-үүдийн 48 хувь нь төвийн бүсэд үйл ажиллагаа явуулж байнаЖилд 10 сая м.кв гипсэн хавтан үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орлооАлтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхаарууллааМиат компани “Улаанбаатар Марафон-2026”-д дэмжигч байгууллагаар оролцлооЕрөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юмЧУУЛГАН: Цусны донорын тухай хууль батлагдлааУлаанбаатарт бага зэргийн бороо орноЧУУЛГАН: Мэргэшсэн байнгын хороодод түшиглэсэн парламентыг бэхжүүлнэУур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлжээ
Маргааш Монгол Улсад шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно

Монгол улсад шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 7-ны өдрүүдэд болно. 21 дэх удаагийн тэмцээн болох гэж буйтай холбогдуулан өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт, Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, Монголын шатрын холбооны удирдлагууд, тэмцээний ерөнхий шүүгч Мехрдад Пахлеванзаде нар мэдээлэл хийв.

Тэмцээний үеэр Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч, Азийн шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Олон улсын сургуулиудын шатрын холбооны ерөнхийлөгч, Казакстан улсын шатрын холбооны ерөнхийлөгч хүрэлцэн ирж байгаа нь онцлууштай бөгөөд тэмцээний шууд дамжуулалтыг 700 сая орчим хүн үзэж сонирхоно гэж тооцоолж байна. Шатрын анхдугаар Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Иран улсад 1998 онд болж байсан бол отгон тэмцээний нээлтийн ёслол маргааш 14:00 цагт Баянгол зочид буудалд болох юм.

Мөн дэлхийн дөрвөн удаагийн эмэгтэйчүүдийн аварга, дэлхийн эмэгтэйчүүдийн чансааг тэргүүлэх шатарчин Хоу И Фан хүрэлцэн иржээ. Тэмцээнд 28 орны нийт 248 тамирчин өрсөлдөх бөгөөд үүний 148 нь олон улсын цолтой шатарчин буй нь тэмцээний чансааг илтгэнэ. Тус тэмцээнээс Монголын баг тамирчид гурван медаль хүртсэн нь эИМ Т.Мөнхзул хүрэл (Синтай 2019), ОУМ/эИМ, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул хүрэл (Алматы 2023), эОУМ Б.Мөнгөнзул мөнгөн (Аль Айн 2025) медаль юм. Энэ тэмцээний нээлттэй ангиллын эхний таван байр, эмэгтэй ангиллын аварга шатарчин ирэх оны дэлхийн цомд оролцох эрх авах юм.

ТЭМЦЭЭНД:

  • Их мастер (GM) – 34
  • Эмэгтэй их мастер (WGM) – 12
  • Олон улсын мастер (IM) – 51
  • Эмэгтэй олон улсын мастер (WIM) – 20
  • FIDE мастер (FM) – 32
  • Эмэгтэй FIDE мастер (WFM) – 17
  • FIDE дэд мастер (CM) – 5
  • Эмэгтэй FIDE дэд мастер (WCM) – 13
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.