Уншиж байна...
Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын VIII хуралдаан Минск хотноо боллооШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчээр шаардлага хангасан 12 иргэнийг бүртгэжээМонгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 101 жилийн ойд зориулсан "DRONECON 2026" болон "BU AIR SHOW 2026" амжилттай зохион байгуулагджээХЗДХЯ: Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус наймаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлнэ“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын XI хурал зохион байгуулагданаД.Даваа-Очир: Иргэдийн сонгох эрхийг хангахын тулд санал авах олон хэлбэр нэвтрүүлэх шаардлагатайЗарим байршилд өнөөдрөөс 10 хоног халуун ус тасалж, засвар хийнэУлаанбаатарт 14 хэм дулаан байнаБайгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулнаМаргааш Монгол Улсад шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болноХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа“Улаанбаатар травэл экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сарын 29-31-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болно“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгаж, давхардсан орон тоог танаж 67,3 тэрбум төгрөг хэмнэлээМаргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг түр хаанаМанай улсын газар тариалан эрхлэгч ААН-үүдийн 48 хувь нь төвийн бүсэд үйл ажиллагаа явуулж байна
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчээр шаардлага хангасан 12 иргэнийг бүртгэжээ

Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг нээлттэй нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол явуулж, томилдог. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг пүрэв гарагт /2026.05.28/ хуралдаж, нэр дэвших хүсэлт ирүүлсэн 14 иргэний мэдээлэлтэй нэг бүрчлэн танилцаж, хуулийн шаардлага хангасан 12 иргэнийг нэр дэвшигчээр бүртгэлээ. Харин Шүүхийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул хоёр иргэнийг бүртгэхээс татгалзав.

УИХ-ын гишүүн Д.Ганбатаар ахлуулсан тус ажлын хэсэг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар шийдвэрлэсэн хугацаанд буюу 2026 оны тавдугаар сарын 07-ны өдрөөс тус сарын 27-ны хооронд бүртгэлийг явуулжээ. Мөн Ажлын хэсгийн гишүүд хууль, журамд заасан үүрэг, хориглолтыг биелүүлэх баталгааг гаргаж, Хууль зүйн байнгын хороонд хүлээлгэн өгсөн.

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвшигчийн мэдээлэлтэй нэр тус бүр дээрх холбоосоор орж, танилцана уу. 

  1. Д.Өнөржаргал
  2. Б.Амартүвшин
  3. Ч.Отгонсүрэн
  4. Г.Даваадалай
  5. Б.Даваажав
  6. М.Нямсүрэн
  7. Б.Оюунгэрэл
  8. С.Ганзориг
  9. Э.Чулуунцэцэг
  10. Ч.Өнөржаргал
  11. Г.Эрдэнэбулган
  12. Ж.Бат-Амгалан

Нэр дэвшигчидтэй сонсгол хийх тул нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг bayarsaikhanb@parliament.mn хаягаар илгээх, эсвэл Төрийн ордны 276 тоотод цаасан хэлбэрээр ирүүлэх боломжтой. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, эрхзүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй, сүүлийн 5 жил шүүгч, улс төрийн болон улстөрийн намын удирдах албан тушаал эрхлээгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаагүй Монгол Улсын иргэн байх шалгууртай гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.