Уншиж байна...
Ерөнхий сайд Н.Учрал: Бизнесийн эрх чөлөөний тухай хууль бол хөрөнгө оруулагч, хувийн хэвшилдээ орон зай нээж буй чөлөөлөлт юмОБЕГ: Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 40 орчим хувьд сайн байнаНийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байнаХХААХҮЯ: “Белагро-2026” үзэсгэлэнгээс шинэ техник, технологийн туршлага судалж байнаЭнэ сарын 6, 7-ны өдрүүдэд "Талын салхи" олон улсын мото наадмыг зохион байгуулнаЗГ: Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банк байгуулах тухай хэлэлцэж байнаУлаанбаатарт 14 хэм дулаан байнаМонгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын VIII хуралдаан Минск хотноо боллооШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчээр шаардлага хангасан 12 иргэнийг бүртгэжээМонгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 101 жилийн ойд зориулсан "DRONECON 2026" болон "BU AIR SHOW 2026" амжилттай зохион байгуулагджээХЗДХЯ: Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус наймаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлнэ“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын XI хурал зохион байгуулагданаД.Даваа-Очир: Иргэдийн сонгох эрхийг хангахын тулд санал авах олон хэлбэр нэвтрүүлэх шаардлагатайЗарим байршилд өнөөдрөөс 10 хоног халуун ус тасалж, засвар хийнэУлаанбаатарт 14 хэм дулаан байна
ХХААХҮЯ: “Белагро-2026” үзэсгэлэнгээс шинэ техник, технологийн туршлага судалж байна

Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын VIII хуралдааны хүрээнд ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Беларусь Улсад ажиллаж байна.

Энэ үеэр төлөөлөгчид Минск хотноо зохион байгуулагдаж буй олон улсын “Белагро-2026” үзэсгэлэнтэй танилцлаа.

Минскийн олон улсын үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдаж буй 36 дахь удаагийн “Белагро” үзэсгэлэн нь Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөл (ТУХН)-ийн орнуудын хөдөө аж ахуйн салбарын ололт амжилт, шинэ техник, технологийг танилцуулдаг томоохон арга хэмжээний нэг юм.

Энэ жилийн үзэсгэлэнд 12 орны 570 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцож, хөдөө аж ахуйн машин механизм, тоног төхөөрөмж, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, агротехнологийн чиглэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байна.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат тэргүүтэй төлөөлөгчид үзэсгэлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, салбарын шинэ техник, технологийн шийдлүүдтэй танилцав. Мөн уулзалт, хэлэлцээний хүрээнд Минскийн тракторын үйлдвэр болон “Амкодор Холдинг”-ийн үйлдвэрлэж буй хөдөө аж ахуй, газар тариалангийн зориулалттай техник, тоног төхөөрөмжийн үзүүлэн, үйлдвэрлэлийн хүчин чадлын талаар мэдээлэл авлаа.

Үзэсгэлэнгийн үеэр Беларусийн машин үйлдвэрлэлийн салбарын шинэ загварын техникүүдийг олон нийтэд дэлгэн үзүүлж байна. Мөн хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, мэргэжлийн уулзалт, хэлэлцүүлэг, ур чадварын тэмцээн, соёл урлагийн арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна.

“Белагро-2026” үзэсгэлэн нь хөдөө аж ахуйн салбарын шинэ техник, технологи, инновацын шийдлүүдийг танилцуулахын зэрэгцээ үйлдвэрлэгчид, хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдүүлж буйгаараа онцлогтой юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.