Уншиж байна...
ЧУУЛГАН: Скүүтер, мопед, хувь хүний бичил цахилгаан тээврийн хэрэгслийг хуулиар зохицуулнаТавдугаар сард 838,576 зөрчил бүртгэгджээТБХ: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 579 төсөл, арга хэмжээ санхүүжүүлнэАстана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээНоос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүдэд 85 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгохоор боллооЭнэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарьӨнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байнаЕрөнхий сайд Н.Учрал: Бизнесийн эрх чөлөөний тухай хууль бол хөрөнгө оруулагч, хувийн хэвшилдээ орон зай нээж буй чөлөөлөлт юмОБЕГ: Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 40 орчим хувьд сайн байнаНийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байнаХХААХҮЯ: “Белагро-2026” үзэсгэлэнгээс шинэ техник, технологийн туршлага судалж байнаЭнэ сарын 6, 7-ны өдрүүдэд "Талын салхи" олон улсын мото наадмыг зохион байгуулнаЗГ: Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банк байгуулах тухай хэлэлцэж байнаУлаанбаатарт 14 хэм дулаан байнаМонгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын VIII хуралдаан Минск хотноо боллоо
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүдэд 85 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо

Монгол Улсын мал аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг эрчимжүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй "Цагаан алт" хөдөлгөөнийг хүрээнд нэгэн чухал шийдвэр гарч, бодит ажил хэрэг болж эхэллээ. Тухайлбал, “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд ноос, арьс ширний бэлтгэлд 85 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох гэрээг ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат арилжааны 5 банктай байгууллаа.

Ноос, арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжих, тэдгээрийн түүхий эд бэлтгэлд шаардлагатай эргэлтийн хөрөнгийн зориулалттай, хүүгийн хөнгөлөлттэй зээлийг Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банк, Голомт банк, Төрийн банк олгож эхэлнэ.

Ингэснээр:

  • Үйлдвэрлэлд гарах ахиц: Ноос, арьс шир боловсруулах үйлдвэрүүд түүхий эдээ малчдаас цаг алдалгүй, тасралтгүй татан авах санхүүгийн чадамжтай болж, үйлдвэрлэлийн хүчин чадал эрс нэмэгдэнэ. Зээлийн хүүгийн дарамт багассанаар бүтээгдэхүүний өртөг буурах давуу талтай.
  • Малчдын орлогын өсөлт: Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд болох арьс шир, ноосны үнэ цэнэ өсөж, үнэгүйдэх эрсдэлээс сэргийлэгдэн, малчдын гарт очих бодит орлого нэмэгдэнэ.
  • Эдийн засгийн эргэлт: "Цагаан алт" гэгддэг малын гаралтай түүхий эдийг хаягдалгүйгээр эдийн засгийн эргэлтэд оруулж, нэмүү өртөг шингэсэн, олон улсын стандартад нийцсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох суурь бэхжих юм.

"Малчин – үйлдвэрлэгч – хэрэглэгч" гэсэн өртгийн сүлжээг бүрэн хамарсан "Цагаан алт" хөдөлгөөн нь Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг сэргээх гол хөшүүрэг болж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.