Уншиж байна...
ЧУУЛГАН: Скүүтер, мопед, хувь хүний бичил цахилгаан тээврийн хэрэгслийг хуулиар зохицуулнаТавдугаар сард 838,576 зөрчил бүртгэгджээТБХ: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 579 төсөл, арга хэмжээ санхүүжүүлнэАстана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээНоос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүдэд 85 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгохоор боллооЭнэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарьӨнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байнаЕрөнхий сайд Н.Учрал: Бизнесийн эрх чөлөөний тухай хууль бол хөрөнгө оруулагч, хувийн хэвшилдээ орон зай нээж буй чөлөөлөлт юмОБЕГ: Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 40 орчим хувьд сайн байнаНийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байнаХХААХҮЯ: “Белагро-2026” үзэсгэлэнгээс шинэ техник, технологийн туршлага судалж байнаЭнэ сарын 6, 7-ны өдрүүдэд "Талын салхи" олон улсын мото наадмыг зохион байгуулнаЗГ: Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банк байгуулах тухай хэлэлцэж байнаУлаанбаатарт 14 хэм дулаан байнаМонгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын VIII хуралдаан Минск хотноо боллоо
Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев нарын харилцан тохиролцсон зүйлс бодит ажил болж байна.

Казахстаны “Scat Airlines” компанийн агаарын хөлөг 2026 оны зургадугаар сарын 03-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардсанаар Астана-Улаанбаатар чиглэлийн шууд нислэг эхэллээ. Ингэснээр зорчих урсгал, бараа бүтээгдэхүүний экспорт, импорт нэмэгдэж, аялал жуулчлалын салбар хөгжих таатай орчин бүрдэж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсад төрийн айлчлал хийсэн. Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, түүний дотор иргэний нисэхийн салбарт идэвхтэй хамтрах, шууд нислэг үйлдэх талаар ярилцаж, тохиролцсон юм.

“Scat Airlines” компанийн агаарын хөлөг долоо хоног бүрийн мягмар, баасан гарагт Астана-Улаанбаатар, лхагва, бямба гарагт Улаанбаатар-Астана чиглэлд ниснэ.

Тус компани 1,300 гаруй ажилтантай, агаарын 21 хөлөгтэй. Дотооддоо 16 хот, дэлхийн 20 орчим улс руу нислэг үйлдэж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.