Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд нийт 579 төсөл, арга хэмжээг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр тусгасны 2.0 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 136 төсөл, арга хэмжээний анх батлагдсан төсөвт өртөг нь 805.0 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Өнгөрсөн 3 жилийн хугацаанд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр тусгасан нийт төсөл, арга хэмжээний давхардлыг арилгаж үзэхэд 2010 оноос хойш анх батлагдаж төсвөөс санхүүжүүлж ирсэн 522 төсөл, арга хэмжээний анх батлагдсан төсөвт өртөг энэ оны байдлаар 1.9 их наядаар нэмэгдсэн дүнтэй байгаа нь төсөвт ихээхэн хэмжээний дарамт үзүүлж байгаа юм. Мөн төсвийн хөрөнгө оруулалтын бодлого алдагдах, нийгэм, эдийн засгийн олон үр дүнтэй төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх боломж хязгаарлагдах, нэмэгдсэн дүнг санхүүжүүлэхэд залруулах шаардлага үүсэж байгаа тул уг тогтоолын төслийг боловсруулсан байна.