Уншиж байна...
ЧУУЛГАН: Скүүтер, мопед, хувь хүний бичил цахилгаан тээврийн хэрэгслийг хуулиар зохицуулнаТавдугаар сард 838,576 зөрчил бүртгэгджээТБХ: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 579 төсөл, арга хэмжээ санхүүжүүлнэАстана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээНоос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүдэд 85 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгохоор боллооЭнэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарьӨнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байнаЕрөнхий сайд Н.Учрал: Бизнесийн эрх чөлөөний тухай хууль бол хөрөнгө оруулагч, хувийн хэвшилдээ орон зай нээж буй чөлөөлөлт юмОБЕГ: Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 40 орчим хувьд сайн байнаНийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байнаХХААХҮЯ: “Белагро-2026” үзэсгэлэнгээс шинэ техник, технологийн туршлага судалж байнаЭнэ сарын 6, 7-ны өдрүүдэд "Талын салхи" олон улсын мото наадмыг зохион байгуулнаЗГ: Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банк байгуулах тухай хэлэлцэж байнаУлаанбаатарт 14 хэм дулаан байнаМонгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын VIII хуралдаан Минск хотноо боллоо
ЧУУЛГАН: Скүүтер, мопед, хувь хүний бичил цахилгаан тээврийн хэрэгслийг хуулиар зохицуулна

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Цахилгаан скүүтер, мопед, хувь хүний бичил цахилгаан тээврийн хэрэгслийн ангиллыг шинээр тодорхойлох эрх зүйн зохицуулалтууд энэ хуулийн төсөлд багтсан юм.

2022-2024 оны эхний 7 сарын байдлаар унадаг дугуй, цахилгаан скүүтер, цахилгаан дугуй /суррон/-наас үүдэлтэй 206 зам тээврийн осол бүртгэгдэж байсан бол 2025 оны эхний 4 сарын байдлаар 985 шинэ тохиолдол бүртгэгджээ.

Үргэлжлүүлэн Улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, төсөвт өртгийн үндэслэлгүй өсөлтийг бууруулах, зогссон болон үр ашиггүй төслүүдийг эрэмбэлэх, төлөвлөлт болон шийдвэр гаргалтыг ил тод, өгөгдөлд суурилсан болгох, мөн төсвийн сахилга бат, хариуцлагыг бэхжүүлэх зорилготой “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Мөн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

2017-2025 онд Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж нас барсан 26, энгийн эмийг мансуурах зорилгоор урвуулан хэрэглэж нас барсан 11, мөн ахуйн хэрэглээний газ хэрэглэсний улмаас нас барсан 12 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн дээр дурдсан хугацаанд нийт 17 төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт болон урвуулан хэрэглэх эрсдэлтэй эм, бодис хураагджээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.