Уншиж байна...
Загас агнах, барих хугацаа зургадугаар сарын 15-ны өдрөөс эхэлнэТайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилааБНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлавСонсголын бэрхшээлтэй иргэдийн шаардлагыг ажил хэрэг болгож, хүртээмжтэй төрийн үйлчилгээний шинэ стандартуудыг нэвтрүүлж эхэллээС.Амарсайхан: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүний эрхийг дээдэлж, хуулийг адил тэгш хэрэгжүүлэх ёстой“Цөлийн дуу хоолой” олон улсын санаачилгын нээлт боллооӨнөөдөр дэлхийн байгаль орчны өдөр тохиож байнаДулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд баринаМонголын уламжлалт анагаах ухааныг нотолгоонд суурилан хөгжүүлж, эрх зүйн орчныг бэхжүүлнэМонгол Улсыг зорин ирэх гадаадын жуулчдын урсгал тогтмол нэмэгдэж байна“ROAD TO UFC” тэмцээний ялагч Б. Намсрайг олимпик хауст хүлээн авч уулзлааБайгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулнаӨнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байнаЧУУЛГАН: Скүүтер, мопед, хувь хүний бичил цахилгаан тээврийн хэрэгслийг хуулиар зохицуулнаТавдугаар сард 838,576 зөрчил бүртгэгджээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны зургаадугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна.

Ерөнхий хяналтын сонсголын сэдэв:

Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх’’

Бүртгэл: Ерөнхий хяналтын сонсголын бүртгэл 2026 оны зургаадугаар сарын 18-ны өдрийн 17.00 цаг хүртэл үргэлжилнэ:

  • Оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд нь хүсэлтээбичгээр ирүүлэх бөгөөд хүсэлтэд өөрийн овог, нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, шуудангийн хаяг, холбогдох утасны дугаарыг бичиж гарын үсэг зурсан байна. Хүсэлтийг доор дурдсан цахим шуудангаар ирүүлж болно.
  • Оролцогч нь санал, тайлбар, мэдээлэл ирүүлэх бол сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө буюу 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн дотор бичгээр ирүүлж болно.

Иргэн, хуулийн этгээдийн бүртгэл, санал, тайлбарыг хүлээж авах:  Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалтын газар /Лавлах утас: 51-261440/

Цахим шуудангийн хаяг: sonsgol@parliament.mn

Жич: Зохион байгуулах танхимын багтаамжаас хамаарч оролцогчийн тоо хязгаартай тул хэдний өдрийн сонсголд оролцох хүсэлтэйгээ тодорхой бичнэ үү.

Оролцогчийг “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу иргэний үнэмлэх, эсхүл цахим үнэмлэх /e-mongolia/-ийг нь шалган Төрийн ордонд нэвтрүүлнэ. Оролцогч албаны болон үндэсний хувцастай ирсэн байна.

Анхаарах: Оролцогч нь сонсголын үеэр дэг сахиж, сонсгол зохион байгуулагч болон сонсгол даргалагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.