Уншиж байна...
Загас агнах, барих хугацаа зургадугаар сарын 15-ны өдрөөс эхэлнэТайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилааБНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлавСонсголын бэрхшээлтэй иргэдийн шаардлагыг ажил хэрэг болгож, хүртээмжтэй төрийн үйлчилгээний шинэ стандартуудыг нэвтрүүлж эхэллээС.Амарсайхан: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүний эрхийг дээдэлж, хуулийг адил тэгш хэрэгжүүлэх ёстой“Цөлийн дуу хоолой” олон улсын санаачилгын нээлт боллооӨнөөдөр дэлхийн байгаль орчны өдөр тохиож байнаДулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд баринаМонголын уламжлалт анагаах ухааныг нотолгоонд суурилан хөгжүүлж, эрх зүйн орчныг бэхжүүлнэМонгол Улсыг зорин ирэх гадаадын жуулчдын урсгал тогтмол нэмэгдэж байна“ROAD TO UFC” тэмцээний ялагч Б. Намсрайг олимпик хауст хүлээн авч уулзлааБайгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулнаӨнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байнаЧУУЛГАН: Скүүтер, мопед, хувь хүний бичил цахилгаан тээврийн хэрэгслийг хуулиар зохицуулнаТавдугаар сард 838,576 зөрчил бүртгэгджээ
“ROAD TO UFC” тэмцээний ялагч Б. Намсрайг олимпик хауст хүлээн авч уулзлаа

ОУОХ-ны гишүүн, Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг холимог тулааны тамирчин Б.Намсрайг Олимпик хауст хүлээн авч уулзлаа.

Уулзалтад МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч Ц.Гантулга, Сторм клубын дасгалжуулагч, Монголын анхны UFC тулаанч Д.Батгэрэл, багийн менежер Г.Хүрэлбадарч, YES Mongolia ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Төрбаяр нар оролцов.

Тэд холимог тулааны спортын өнөөгийн хөгжил, UFC-ийн тэмцээнүүдэд Монголын тамирчдын оролцоог нэмэгдүүлэх боломж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Монгол тамирчдын олон улсын амжилтыг өндрөөр үнэлж, холимог тулааны спортыг хөгжүүлэх чиглэлд бодлогын түвшинд дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Мөн энэ үеэр олон улсын тавцанд гаргасан амжилт, Монголын холимог тулааны спортын хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн Б.Намсрай болон баг бүрэлдэхүүнийг Монголын Үндэсний Олимпын Хорооны “Олимпын Алдар” одонгоор шагнаж, дурсгалын бэлэг гардуулан баяр хүргэлээ.

Б.Намсрай нь “Steppe Warrior” буюу “Тал нутгийн дайчин” хочоороо танигдсан холимог тулаанч бөгөөд Азийн шилдэг тамирчдыг UFC-тэй холбодог “Road to UFC” тэмцээний дөрөвдүгээр улиралд амжилттай оролцож, ялалт байгуулснаар UFC-тэй албан ёсны гэрээ байгуулсан Монголын гурав дахь тамирчин болсон түүхэн амжилтын эзэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.