Монгол Улсыг зорин ирэх гадаадын жуулчдын урсгал тогтвортой нэмэгдэж, аялал жуулчлалын салбарын өсөлт үргэлжилж байна. Статистик мэдээллээр 2026 оны эхний 5 сарын байдлаар Монгол улсад нийт 292,063 гадаадын жуулчин хүрэлцэн ирсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 32 хувиар буюу 71,935 жуулчнаар өссөн үзүүлэлт юм. Улс орноор нь авч үзвэл, ОХУ-аас 117,498, БНХАУ-аас 87,714, БНСУ-аас 27,837, Япон улсаас-9,631, Герман 6,817 жуулчин тус тус иржээ.

Харин 2026 оны 5 дугаар сарын статистикийг онцлон харвал:

Нийт 84,035 жуулчин хүрэлцэн иржээ. Энэ нь 2025 оны мөн үеэс 5 дугаар сараас 17,675 жуулчнаар буюу 26 хувиар өссөн үзүүлэлттэй байна.