Өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, салбарын хэмжээнд баримталж буй бодлого, шийдвэр, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг танилцууллаа.
Уулзалтын эхэнд ШШГЕГ-ын удирдлагууд байгууллагын зохион байгуулалт, үйл ажиллагааг танилцуулав. Сүүлийн таван жилд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ял эдэлж буй иргэдийн тоо 52.7 хувиар өссөн үзүүлэлтэй байгаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо.
Тус байгууллага нь Хууль зүй, дотоод хэргийн сайдаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд төрийн үйлчилгээг түргэн, шуурхай хүргэх зорилгоор нэг цэгийн үйлчилгээний бүх төвд алба хаагч ажиллуулж, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх нэгжүүдийг 6 дүүрэгт хуваарилан байршуулснаар өнөөдрийн байдлаар иргэдийн гомдол, саналын мэдээлэл 17.7 хувиар буурсан байна.
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан улс орныхоо дотоод аюулгүй байдлыг хангах, хууль сахиулах, иргэний зөрчигдсөн эрхийг сэргээх, иргэдийн амар тайван амьдралын баталгааг ханган ажиллаж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд талархал илэрхийллээ.
Үргэлжлүүлэн салбарын хэмжээнд эхлүүлсэн “Иргэн төвтэй эрх зүйн реформ”-ыг хамтын хүчээр хэрэгжүүлж, “Хууль хүн бүрт адил тэгш хэрэгждэг байх” зарчмыг бодит ажил хэрэг болгоно гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Түүнчлэн ард иргэдийн төрд итгэх итгэлийг сэргээж, гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, хорих болон хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх, эрүү, иргэний шийдвэр гүйцэтгэл, шүүхийн шинжилгээний үйл ажиллагаанд мөрдөгдөж буй хуулиас давсан хүний эрх зөрчсөн, хязгаарласан дүрэм, журмуудыг цэгцэлж, “Эрх зүйн шинэтгэл-II” хөтөлбөрийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг шинэчлэн найруулж, тогтолцооны цогц реформ боловсруулан ажиллахаа танилцууллаа.
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Монгол Улсын Засгийн газраас барьж буй бодлогын хүрээнд төрийн байгууллагын үйл ажиллагааг иргэн төвтэй, ил тод, хариуцлагатай, үр дүнд суурилах зорилтыг тууштай хэрэгжүүлж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагуудад сануулж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгох дараах үүрэг даалгаврыг өглөө.
Үүнд:
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагч зөвхөн тушаал биелүүлэгч бус төрийн хууль цаазыг хэрэгжүүлэх тал дээр багана мэт цэх зогсох ёстой гээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нийт алба хаагчдадаа талархал илэрхийлж, албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж, амжилт гаргасан эрхмүүдэд төрийн дээд одон, медаль гардуулав.