Уншиж байна...
Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байнаЕрөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллооАймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2026 оны нөхөн сонгуульд 92 нэр дэвшигч өрсөлдөнө"Steppe Action Agenda" буюу Тал хээрийн төлөвлөгөө – COP17 төслийн санал хүлээн авч эхэллээЕрөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа“Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана"Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино" хэмээдгийг санан сахилга баттай байхыг Австрали дахь ЭСЯ сэрэмжлүүлж байна"Youth for Water Festival” арга хэмжээг зохион байгууллааАрьс, ширэн түүхий эд бэлтгэлийн төв байгуулах асуудлаар зөвлөлдөх уулзалтууд боловУлсын хилийг хууль бусаар нэвтэрсэн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээЗам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг өгчээНөөц дата төвд GPU сервер байршуулахаар төлөвлөж байнаCOP17 хурлын 12 түр байгууламжийн гадна барилга угсралтын ажил дууслааУлаанбаатарт бага зэргийн бороо орноЗагас агнах, барих хугацаа зургадугаар сарын 15-ны өдрөөс эхэлнэ
Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага 2026 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 45,412 эрүүгийн хэрэгт хяналт тавьсан.

Дээрх хугацаанд 1,074 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 797 хэрэг шинээр нээж, 329 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 124, Өмчлөх эрхийн эсрэг 107, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 50, Хүний амьд явах эрхийн эсрэг 11, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 10, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг болон Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг тус бүр 8, Авлигын эсрэг гэмт  хэрэг 4, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг болон Эдийн засгийн гэмт хэрэг тус бүр 2, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг, Соёлын өвийн эсрэг тус бүр 1 яллах дүгнэлт үйлдсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс тодруулбал:

- Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын иргэн Ch V нь... аймгийн нутаг дэвсгэрт хилийн шалган нэвтрүүлэх боомтгүй газраар 2026 оны 2 дугаар сарын 22-ны өдөр нууцаар, зохих баримт бичиггүйгээр Монгол Улсын хилээр нэвтрэн Бүгд Найрамдах Хяmад Ард Улс руу нэвтэрсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд;

- Д.А нь 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Замын-Үүдийн авто замын боомтоор Г.Д-тай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн түүний эзэмшиж байсан тээврийн хэрэгсэлд нуугдан, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 (Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх)-т зааснаар, яллах дүгнэлт үйлдэж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд;

- Э.Б нь 2025 оны 8 дугаар сард НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтсан, дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан  хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- У.М нь 2025 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтсан, дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар тээврийн хэрэгсэлдээ хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Г.С нь 2026 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтсан, дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.