Уншиж байна...
Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байнаЕрөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллооАймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2026 оны нөхөн сонгуульд 92 нэр дэвшигч өрсөлдөнө"Steppe Action Agenda" буюу Тал хээрийн төлөвлөгөө – COP17 төслийн санал хүлээн авч эхэллээЕрөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа“Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана"Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино" хэмээдгийг санан сахилга баттай байхыг Австрали дахь ЭСЯ сэрэмжлүүлж байна"Youth for Water Festival” арга хэмжээг зохион байгууллааАрьс, ширэн түүхий эд бэлтгэлийн төв байгуулах асуудлаар зөвлөлдөх уулзалтууд боловУлсын хилийг хууль бусаар нэвтэрсэн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээЗам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг өгчээНөөц дата төвд GPU сервер байршуулахаар төлөвлөж байнаCOP17 хурлын 12 түр байгууламжийн гадна барилга угсралтын ажил дууслааУлаанбаатарт бага зэргийн бороо орноЗагас агнах, барих хугацаа зургадугаар сарын 15-ны өдрөөс эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, албан хаагчид, байгаль хамгаалагчид, байгаль орчны улсын байцаагчид, экологийн цагдаагийн алба хаагчидтай уулзлаа.

Ерөнхийлөгч хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, эко системийг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, цөлжилтөөс сэргийлэх болон байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх үйлсэд хүчин зүтгэж байгаа бүх хүнд талархал илэрхийллээ.

Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш хийсэн ажил, хэрэгжүүлж байгаа үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн явц, гадаад харилцаа, улс орны нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Ерөнхийлөгчийн баримталж буй бодлого, манлайлал, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь усны нөөцөө хамгаалах, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, биологийн олон янз байдлыг хамгаалахад чухал хувь нэмэр болж байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хэллээ.

Ирэх 8 дугаар сард Улаанбаатар хотноо НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал болно.

Дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцох энэ хурлаар цөлжилт, газрын доройтол, ган гачиг, бэлчээр зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй байгаль орчны асуудал, сорилт, шийдэх арга замыг хэлэлцэх юм.

Манай улс “Газар-Ус-Мод” томьёоллын хүрээнд тодорхой санаачилгуудаа  танилцуулж, 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө татах зорилт дэвшүүлээд байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.