Уншиж байна...
Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байнаЕрөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллооАймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2026 оны нөхөн сонгуульд 92 нэр дэвшигч өрсөлдөнө"Steppe Action Agenda" буюу Тал хээрийн төлөвлөгөө – COP17 төслийн санал хүлээн авч эхэллээЕрөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа“Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана"Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино" хэмээдгийг санан сахилга баттай байхыг Австрали дахь ЭСЯ сэрэмжлүүлж байна"Youth for Water Festival” арга хэмжээг зохион байгууллааАрьс, ширэн түүхий эд бэлтгэлийн төв байгуулах асуудлаар зөвлөлдөх уулзалтууд боловУлсын хилийг хууль бусаар нэвтэрсэн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээЗам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг өгчээНөөц дата төвд GPU сервер байршуулахаар төлөвлөж байнаCOP17 хурлын 12 түр байгууламжийн гадна барилга угсралтын ажил дууслааУлаанбаатарт бага зэргийн бороо орноЗагас агнах, барих хугацаа зургадугаар сарын 15-ны өдрөөс эхэлнэ
"Steppe Action Agenda" буюу Тал хээрийн төлөвлөгөө – COP17 төслийн санал хүлээн авч эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ыг Монгол Улс 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах түүхэн хариуцлагын хүрээнд, байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хөрөнгө оруулалтыг татах, бодлогын томоохон “өв” үлдээх зорилгоор “Steppe Action Agenda” буюу “Тал хээрийн төлөвлөгөө”-г Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлээд байна.

Энэ хүрээнд байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодит шийдэл, инновац шингэсэн, цаашид өргөжүүлэн хэрэгжүүлэх боломжтой загвар төслүүдийн саналыг нээлттэйгээр хүлээн авч эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын санаачилсан “Үндэсний ногоон лаб” платформ нь байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлийн санаачилгууд, ногоон төслүүдийг дэмжин ажилладаг бөгөөд энэ хүрээнд "Steppe Action Agenda" (Тал хээрийн төлөвлөгөө) стратегийн төслүүдийн саналуудыг бүртгэх үйл явцыг өөрийн платформ болон мэдээллийн сувгуудаараа дамжуулан албан ёсоор дэмжиж, хамтран ажиллаж байна.

Төслийн үндсэн тэргүүлэх чиглэлүүд: Ирүүлэх төсөл нь дараах 3 үндсэн санаачилгын аль нэгэнд хамаарсан байх шаардлагатай:

  1. Бэлчээрийн тэргүүлэх санаачилга (Rangeland Flagship Initiative)
  2. Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга (Water–Land Nexus Initiative)
  3. Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц санаачилга (Nature-based Solutions for Sustainable Infrastructure Initiative)

Төслийн санал ирүүлэхэд анхаарах зүйлс:

Төслийн саналыг Англи хэл дээр (English) бөглөж ирүүлнэ.

Сонгогдсон төслийн саналуудыг COP17-ийн албан ёсны цахим хуудсанд (https://unccdcop17.org/) байршуулж, боломжит хөрөнгө оруулагчид болон доноруудад танилцуулах юм.

Ирүүлсэн төслүүдэд СOP17 ажлын алба болон Үндэсний ногоон лабаас ямар нэг санхүүгийн, техникийн болон бусад дэмжлэгийг үзүүлэх үүрэг хүлээхгүй бөгөөд зөвхөн төслийн саналуудыг нэгтгэж, COP17 цахим хуудсаар байршуулах зорилгоор хүлээн авч байна.

(Санамж: Төслийн санал илгээх нь санхүүжилтийн шууд баталгаа болохгүй гэдгийг дахин анхаарна уу).

Төслийн санал хүлээн авах эцсийн хугацаа:

2026 оны 6-р сарын 17-ны өдөр — 23:59 цаг (Улаанбаатарын цагаар)

Төслийн санал илгээх:

https://grants.mnlf.org/login

Линкээр орж бүртгэл үүсгэн Steppe Action Agenda хөтөлбөрийг сонгон төслийн өргөдлийг бөглөн хүсэлтийг илгээнэ. Төслийн саналыг маягтын дагуу Англи хэл дээр бөглөнө.

Холбоо барих:

Дээрх урилгатай холбоотой асууж, тодруулах зүйл байвал COP17 ажлын албаны утас: 77003773, эсвэл policy@unccdcop17.org болон info@nationalgreenlab.org хаягаар хандана уу.

Жич: “Үндэсний ногоон лаб”-аас өмнө “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”-ын хүрээнд зарласан шалгаруулалтад төсөл ирүүлсэн бол дахин төслийн санал ирүүлэх шаардлагагүй бөгөөд уг төслийн саналуудыг төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудаас зөвшөөрөл авсны үндсэнд СOP17 хурлын ажлын албанд хүргүүлнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.