Уншиж байна...
Унгарын парламентын гишүүд өөрсдийн цалингаа 40 хувиар бууруулжээБоловсролын зээлийн сангаас олгогдсон 10,2 тэрбум төгрөгийн зээлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад буцаан төлжээЦ.Идэрбат: Нөөцийн махыг нөхөн нийлүүлэх, малчид өөрсдөө махаа шууд борлуулах лангуу, цэг ажиллуулах боломжийг бүрдүүлэх үүрэг өглөөН.Учрал: Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээШадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлааУИХ-ын дарга С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд бохир усны шугам сүлжээг шинэчилж, үерийн эрсдэлийг бууруулнаӨнөөдөр "Олон улсын архивчдын өдөр" тохиож байнаЭнэ сарын 9-10-ны өдрүүдэд Залаатын ам болон Хүрэл тогоотын хэсэгт авиамикробиологийн аргаар агаараас тэмцэх ажил хийгдэнэМонгол, Солонгосын стратегийн зөвлөлдөх уулзалт боловӨнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байнаОрон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байнаЕрөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллооАймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2026 оны нөхөн сонгуульд 92 нэр дэвшигч өрсөлдөнө
УИХ-ын дарга С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт газар тариалан болон хүнсний үйлдвэрлэл эрхлэгчидтэй өнөөдөр /2026.06.09/ нээлттэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр хүнсний үйлдвэрлэл нь үндэсний аюулгүй байдлын үндэс бөгөөд хүнс үйлдвэрлэгчид бол жинхэнэ эх орончид гэдгийг УИХ-ын дарга онцлов. Газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбарын бизнес эрхлэгчдийн хөдөлмөр, эрсдэл, тэвчээрийг өндрөөр үнэлдэгээ тэрбээр тодотгоод, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, тэдний санал хүсэлтийг хэлэлцэж буй хуулийн төслүүдэд тусгаж, баялаг бүтээгчдийг дэмжсэн хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэн батлахаар зорьж байгааг онцолсон юм.

УИХ-ын дарга С.Бямбацогт, Бараа бүтээгдэхүүн, ялангуяа хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт нь улсын эдийн засагт учирч буй сорилт юм. Тавдугаар сарын байдлаар инфляц 11.1 хувь буюу 2 оронтой тоонд хүрсэн. Үүний 57 хувь буюу талаас илүүг нь дан ганц хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт эзэлж байгаа нь анхаарал татаж байна. Манай улс өндөгний хэрэглээгээ 100 хувь, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээний 80 гаруй хувийг дотооддоо хангадаг болсон нь дэвшил юм. Гэхдээ иргэд орлогынхоо дийлэнхийг зөвхөн хүнсэндээ зарцуулж байгаа энэ үед төр засаг яаралтай зохицуулалт хийх, дотоодод үйлдвэрлэх хүнсний нэр төрлийг  нэмэгдүүлэх бодлогын шийдвэр гаргах ёстой гэлээ.

Төмс, мах, ургамлын тос зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт нь өрхийн өдөр тутмын амьдралд хүндээр нөлөөлж байгаатай холбоотойгоор үнийн өсөлтийг бууруулахад чиглэсэн тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатайг УИХ-ын дарга тэмдэглэв. Үүнд:

  • Тариалалт ид хийгдэж байгаа энэ үед тариалангийн үйлдвэрлэлийг дэмжиж, үр, бордоо, шатахууны тасралтгүй нийлүүлэлтийг хангах;
  • Улирлын хамааралтай хүнсний үнийн савлагааг сууриар нь шийдвэрлэхийн тулд хүнс үйлдвэрлэгчид, зоорь агуулах барьж буй аж ахуйн нэгжүүдээ хөнгөлөлттэй зээлээр дэмжих;
  • Түрээсгүй өргөтгөсөн худалдааны цэгүүдийг байгуулах замаар шат дамжлагыг багасгаж, иргэддээ хямд үнээр хүнсний бүтээгдэхүүн хүргэх менежментийг хийх хэрэгтэйг онцолсон юм.

Хүнсний салбарын төлөөлөгчидтэй хийсэн нээлттэй уулзалтаар гарсан санал, санаачилгыг Засгийн газар, Улсын Их Хурал хамтран ажил хэрэг болгож, иргэдийг эрүүл, хямд хүнсээр хангах чиглэлээр онцгой анхаарч ажиллахаа тэрбээр илэрхийлэв.

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, татварын бодлогыг бизнес эрхлэгчдийн оролцоотой гаргах нь бизнесийн орчныг сайжруулж, эдийн засгийн хөгжилд чухал түлхэц болно гэж үзэж байгаагаа уулзалтын төгсгөлд онцоллоо.

Уулзалтад Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен болон баялаг бүтээгчдийн 40 гаруй төлөөлөл оролцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.