Уншиж байна...
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой шүүхэд шилжүүлсэн хэрэг өмнөх оны мөн үеэс 31.6 хувиар өсжээБоловсролын сайд хувийн сургуулиудын сургалтын төлбөрийн талаар тушаал гаргалааХууль зүйн туслалцаа өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээӨнөөдөр Улаанбаатарт +25 градус дулаан байнаУнгарын парламентын гишүүд өөрсдийн цалингаа 40 хувиар бууруулжээБоловсролын зээлийн сангаас олгогдсон 10,2 тэрбум төгрөгийн зээлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад буцаан төлжээЦ.Идэрбат: Нөөцийн махыг нөхөн нийлүүлэх, малчид өөрсдөө махаа шууд борлуулах лангуу, цэг ажиллуулах боломжийг бүрдүүлэх үүрэг өглөөН.Учрал: Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээШадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлааУИХ-ын дарга С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд бохир усны шугам сүлжээг шинэчилж, үерийн эрсдэлийг бууруулнаӨнөөдөр "Олон улсын архивчдын өдөр" тохиож байнаЭнэ сарын 9-10-ны өдрүүдэд Залаатын ам болон Хүрэл тогоотын хэсэгт авиамикробиологийн аргаар агаараас тэмцэх ажил хийгдэнэМонгол, Солонгосын стратегийн зөвлөлдөх уулзалт болов
Хууль зүйн туслалцаа өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ

Хууль зүйн туслалцааны хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авах боломжийг бүрдүүлэх зорилгоор "Хуульч АІ" мобайл аппликейшныг Хууль зүйн туслалцааны төвөөс хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ.

Хиймэл оюунд суурилсан "Хуульч Аl" аппликейшныг ашиглан иргэд хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой. Тус аппликейшн Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан (www.legalinfo.mn)-ийн эрх зүйн актуудын мэдээлэлд тулгуурлан хууль зүйн зөвлөгөөг өгөх юм. Хэрэглэгч хууль зүйн зөвлөгөөг бичгээр болон дуу хоолойгоор харилцан ярианы хэлбэрээр авч болно.

Аппликейшныг сайжруулж байгаа бөгөөд үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлтийг Хууль зүйн туслалцааны төвийн 51-261982 дугаарын утас болон info@lac.gov.mn цахим шуудангаар хүлээн авч байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.