Уншиж байна...
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлжээМансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой шүүхэд шилжүүлсэн хэрэг өмнөх оны мөн үеэс 31.6 хувиар өсжээБоловсролын сайд хувийн сургуулиудын сургалтын төлбөрийн талаар тушаал гаргалааХууль зүйн туслалцаа өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээӨнөөдөр Улаанбаатарт +25 градус дулаан байнаУнгарын парламентын гишүүд өөрсдийн цалингаа 40 хувиар бууруулжээБоловсролын зээлийн сангаас олгогдсон 10,2 тэрбум төгрөгийн зээлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад буцаан төлжээЦ.Идэрбат: Нөөцийн махыг нөхөн нийлүүлэх, малчид өөрсдөө махаа шууд борлуулах лангуу, цэг ажиллуулах боломжийг бүрдүүлэх үүрэг өглөөН.Учрал: Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээШадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлааУИХ-ын дарга С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд бохир усны шугам сүлжээг шинэчилж, үерийн эрсдэлийг бууруулнаӨнөөдөр "Олон улсын архивчдын өдөр" тохиож байнаЭнэ сарын 9-10-ны өдрүүдэд Залаатын ам болон Хүрэл тогоотын хэсэгт авиамикробиологийн аргаар агаараас тэмцэх ажил хийгдэнэ
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлжээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Б.Жаргалан, Л.Мөнхбаатар, Б.Мөнхсоёл, Д.Пүрэвдаваа, Д.Энхтүвшшин нараас Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Монгол Улсын эдийн засаг  өнөөдөр уул уурхайн бүтээгдэхүүний үнийн савлагаанаас хэт хамааралтай байна. Иймд төсвийн сахилга батыг бэхжүүлэх, уул уурхайн орлогын өсөлттэй зэрэгцэн төсвийн зарлага хяналтгүй нэмэгдэх эрсдэлийг бууруулах, байгалийн баялгийн үр өгөөжийг одоо болон ирээдүй үеийн иргэдэд тэгш, шударга хүртээх эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэж уг хуулийн төслийг боловсруулсан гэдгийг  Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулгадаа онцолж байлаа.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 2024 онд өөрчлөлт оруулж, төсвийн зарлагын өсөлтийг эрдэс баялгийн бус эдийн засгийн өсөлттэй уялдуулдаг байсан зохицуулалтыг өөрчилж уул уурхайн орлогын өсөлтийг тухайн жилийн зарлагад шууд тусгах боломж нэмэгдсэн. Үүний үр дүнд байгалийн баялгаас бий болсон түр зуурын өндөр орлогыг богино хугацаанд бүрэн зарцуулж, ирээдүй үеийн хүртэх өгөөжийг бууруулах, эдийн засгийн тогтворгүй байдлыг нэмэгдүүлэх эрсдэл үүсэх нөхцөл бүрдээд байгаа аж.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн анхны үзэл баримтлалд нийцүүлэн нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийг эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлттэй уялдуулан тооцох зохицуулалтыг сэргэхээр хуулийн төсөлд тусгажээ. Ингэснээр уул уурхайн орлого өссөн үед төсвийн зарлага дагаж өсөхгүй байх, эдийн засгийн мөчлөгийн савлагааг бууруулах, төсвийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Мөн энэхүү зохицуулалт нь олон улсын эдийн засгийн онолд "Dutch Disease" буюу байгалийн баялгийн орлогоос үүдэлтэй эдийн засгийн бүтэц алдагдах, уул уурхайн бус салбаруудын өрсөлдөх чадвар сулрах, төсвийн хэт тэлэлт бий болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм байна.

Хуулийн төсөл батлагдсанаар улсын төсөвт нэмэлт зардал үүсэхгүйн зэрэгцээ иргэн, аж ахуйн нэгжид шинээр санхүүгийн дарамт учруулахгүй. Харин төсвийн сахилга бат сайжирч, уул уурхайн орлогын үр өгөөжийг илүү оновчтой хуримтлуулах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, ирээдүй үеийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн баталгаа бэхжинэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Байгалийн баялаг нь зөвхөн өнөөдрийн бус, ирээдүй үеийн өмч тул уул уурхайн орлогоос үүдэлтэй богино хугацааны төсвийн тэлэлтийг хязгаарлаж, тогтвортой хөгжлийг дэмжих энэхүү хуулийн төсөл нь Монгол Улсын эдийн засгийн дархлааг бэхжүүлэх чухал алхам болно гэж танилцуулгад дурдсан байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.