Уншиж байна...
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоноБНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөндлөөФранц улсаас хууль бусаар худалдаалагдсан “Тарбозавр батаар” тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь авчирчээШадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажилланаХЗДХ-ийн сайд С.Амарсайхан ДХИС-ийн бие бүрэлдэхүүнтэй уулзлааБэлхийн авто замыг хааж, шинэчилнэХангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орноТөсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлжээМансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой шүүхэд шилжүүлсэн хэрэг өмнөх оны мөн үеэс 31.6 хувиар өсжээБоловсролын сайд хувийн сургуулиудын сургалтын төлбөрийн талаар тушаал гаргалааХууль зүйн туслалцаа өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээӨнөөдөр Улаанбаатарт +25 градус дулаан байнаУнгарын парламентын гишүүд өөрсдийн цалингаа 40 хувиар бууруулжээБоловсролын зээлийн сангаас олгогдсон 10,2 тэрбум төгрөгийн зээлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад буцаан төлжээЦ.Идэрбат: Нөөцийн махыг нөхөн нийлүүлэх, малчид өөрсдөө махаа шууд борлуулах лангуу, цэг ажиллуулах боломжийг бүрдүүлэх үүрэг өглөө
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, харьяа агентлагуудын ажилтан, албан хаагчдын төлөөлөлтэй уулзлаа.

Ерөнхийлөгч, хүн амыг эрүүл, баталгаатай хүнсээр хангах, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж байгаа үе үеийн ажилтан, албан хаагч, малчин, тариаланч, үйлдвэрлэгч нарт талархал илэрхийллээ.

Цаашид мал сүргээ өсгөх, эмчлэх, түүхий эдийг нь боловсруулах, хөнгөн үйлдвэр болон газар тариаланг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх замаар хүн амыг хүнс, хувцас, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр тасралтгүй хангахын төлөө улам хичээн ажиллахыг хүслээ.

Дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, улмаар экспортлогч орон болохын төлөө төр, засаг, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид бүх талаар хамтран ажиллах шаардлагатайг хэллээ.

Ялангуяа Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан худалдааны түр хэлэлцээрийн дагуу 367 нэр төрлийн бараанд тарифын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх таатай нөхцөл, боломж бүрдсэнийг тодотголоо.

No photo description available.

May be an image of one or more people and crowd

“Хүнсний хувьсгал” хөдөлгөөн, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгж, иргэдэд урьд өмнө нь байгаагүй хэмжээний зээл олгож, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлж байгаа нь бодит үр дүн авчирч байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат хэллээ.

2022-2025 онд “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2,500 гаруй аж ахуйн нэгж 1.3 их наяд төгрөгийн урт хугацаатай, бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл авсан.

Үүний дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал доод тал нь хоёр дахин нэмэгдлээ. 53 үйлдвэр ашиглалтад орж, хүнсний 1,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байна.

Төмсний хэрэгцээг бүрэн, хүнсний ногооны 85 гаруй хувийг хангаж байгаа бөгөөд газар тариалан, мал аж ахуй, хүнс үйлдвэрлэл кластераар хөгжих суурь тавигдлаа.

Мөн агуулах, зоорийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хүлэмжийн аж ахуйг дэмжих, усалгаатай газар тариаланг хөгжүүлэхэд анхаарч байна.

May be an image of one or more people and newsroom

“Цагаан алт” хөтөлбөр нь хөнгөн үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэл авчирч, малын гаралтай түүхий эдийг гүн боловсруулах,  нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэх боломж бүрдүүллээ.

Тухайлбал үйлдвэрүүдийн ээрэхийн хүчин чадал 400 тн-оор нэмэгдэж 2,000 гаруй тн болсон бол самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ. Мөн гутлын үйлдвэрүүд жилд 550 мянган хос гутал хийх хүчин чадалтай боллоо.

Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт нийт 535 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгоно.

May be an image of one or more people and crowd

Салбарын яам малчны залуу халаа, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах чадавх, хөдөлмөрийн таатай, үр өгөөжтэй зохицуулалт бий болгоход анхаарч байна.

Мал сүргийг байгаль, цаг уурын эрсдэлээс хамгаалах зорилгоор тариалангийн зориулалттай боловч  ашиглалтгүй, атаршсан газрыг түшиглэн 1,000 гаруй багт ногоон тэжээл тариалах хөрөнгө оруулалт, техник технологийн дэмжлэг үзүүлэх “Нутагтаа эзэн 100:1000” төсөл хэрэгжүүлж байгаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарынхан цаашид тогтвортой хөгжлийг хангаж, малчид, тариаланчид, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдээ дэмжин, дотоодын зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүний хувь хэмжээ, нэр төрлийг улам нэмэгдүүлж, экспортын шинэ боломж нээхийг зорьж байна.

Дээрх салбар нь:

  • Дотоодын нийт бүтээгдэхүүний 33 хувь,
  • Экспортын орлогын 5 хувь,
  • Нийт ажиллах хүчний 49 хувийг ажлын байраар хангадаг юм.

May be an image of one or more people and crowd

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн өдөр “Хичээнгүй экспресс” ХХК-ийн захирал, малын их эмч Лувсанцэндийн Зундуйд Малын гавьяат эмч, “Улаанбаатар гурил” ХХК-ийн Үйлдвэрийн дарга, технологич Буянтогтохын Намдаад Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртээлээ.

Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.