Уншиж байна...
Цаг агаарын мэдээний чанарт ахиц гарлааЕрөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилааШадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын Зах зээлийн хяналт, зохицуулалтын Ерөнхий газарт ажиллалааӨнөөдөр Улаанбаатарт бороо орноЭнэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоноБНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөндлөөФранц улсаас хууль бусаар худалдаалагдсан “Тарбозавр батаар” тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь авчирчээШадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажилланаХЗДХ-ийн сайд С.Амарсайхан ДХИС-ийн бие бүрэлдэхүүнтэй уулзлааБэлхийн авто замыг хааж, шинэчилнэХангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орноТөсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлжээМансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой шүүхэд шилжүүлсэн хэрэг өмнөх оны мөн үеэс 31.6 хувиар өсжээБоловсролын сайд хувийн сургуулиудын сургалтын төлбөрийн талаар тушаал гаргалааХууль зүйн туслалцаа өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ
Цаг агаарын мэдээний чанарт ахиц гарлаа

Монгол Улс олон улсад мэдээлэл гаргадаг цаг уурын станцынхаа тоог 63-аас 138 болгон нэмэгдүүллээ. Үүний үр дүнд богино болон дунд хугацааны цаг агаарын загварчлалын үр дүн эрс сайжирч, иргэдийн ашигладаг цаг агаарын мэдээний аппликейшн, бусад эх сурвалжийн таарц, чанар тэр хэрээр нэмэгдэж байна.

Цаг уур, орчны шинжилгээний газар Дэлхийн цаг уурын байгууллагын (WMO) OSCAR/Surface системд улсын сүлжээний 75 өртөөний мета өгөгдлийг шинээр бүртгүүлснээр, манай улсын бүх 138 өртөөний мэдээлэл олон улсын мэдээ солилцоонд нээлттэй гарч эхэллээ.

Өнөөдрийн байдлаар дэлхийн тоон прогнозын тэргүүлэх төвүүдэд Монголын 138 өртөөнөөс 102 өртөөний мэдээллийг ашиглаж эхэлсэн байна. Энэхүү бодлогын алхмыг хэрэгжүүлж, Монгол орны өргөн уудам нутгийг хамарсан бодит өгөгдөл дэлхийн суперкомпьютеруудын загварчлалд орсноор Төв Ази болон Евразийн бүс нутгийн цаг агаарын урьдчилсан мэдээний чанар эрс дээшилнэ. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас давтамж нь нэмэгдэх болсон зуд, ган, үер зэрэг аюултай үзэгдлийг илүү эрт, нарийвчлалтай мэдэрч, иргэд, малчдад урьдчилан сэргийлэх мэдээг шуурхай хүргэх техникийн суурь бэлэн болж байна.

Ажиглалтын сүлжээгээ олон улсын стандартад нийцүүлж, олон улсын мэдээлэл солилцоог 2 дахин нэмэгдүүлсэн нь Дэлхийн цаг уурын байгууллага (WMO)-ын өгөгдлийг чөлөөтэй солилцох бодлогыг дэмжсэн алхам төдийгүй дэлхийн уур амьсгал, цаг уур, газарзүйн ажиглалтад Монгол Улсын оролцоог бодитой ахиулсан алхам болж байгаа юм.

May be an illustration of map and text

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.