Уншиж байна...
ЗТЯ-ны “Нээлттэй хаалганы өдөрлөг” МИАТ ТӨХК-ийн мэдээллээр эхэллээЦэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллооУлаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлооҮндэсний их баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК анх удаа төрийн өмчит ТОП-10 аж ахуйн нэгжийн 6 дугаарт эрэмбэлэгдлээГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт осолд өртсөн иргэнд яаралтай тусламж үзүүлжээ“Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын анхдугаар чуулган эхэллээШадар сайд Н.Номтойбаяр Өвөр Монголын Өөртөө засах орны Ардын Засгийн газрын тэргүүлэгч Бао Гантай албан ёсны уулзалт хийлээБ.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар ханганаБогдхан уулын Манзуширын аманд нийтийн ариун цэврийн байгууламж баригдаж байнаХангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орноЦаг агаарын мэдээний чанарт ахиц гарлааЕрөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилааШадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын Зах зээлийн хяналт, зохицуулалтын Ерөнхий газарт ажиллалааӨнөөдөр Улаанбаатарт бороо орно
ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт осолд өртсөн иргэнд яаралтай тусламж үзүүлжээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс нийслэл төдийгүй орон нутагт үзүүлэх төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, лавлагаа шатлалын төвийн ачаалал, төвлөрлийг сааруулах үүднээс эмч мэргэжилтнүүдийг тогтмол сургаж чадавхижуулах, алслагдсан аймгийн иргэдэд шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх зорилгоор олон талт ажлыг зохион байгуулан ажиллаж буй юм.

Энэхүү зорилгын хүрээнд ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн их эмч П.Баярсайхан, Мэс засал, мэдээгүйжүүлэгийн нэгдсэн тасгийн сувилагч Б.Жавзандулам, жолооч М.Пүрэвбаатар нарын алсын дуудлагын баг энэ сарын эхээр Хөвсгөл аймагт ажиллаж, орон нутгийн эмч нартай хамтран цээжний хөндийн хүнд гэмтэлтэй иргэнд яаралтай мэс засал эмчилгээ хийсэн байна.

Тус баг бүрэлдэхүүнд Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасгийн их эмч С.Мөнхдэмбэрэл, Орхон аймгийн нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасгийн Цээж хэвлийн мэс заслын эмч Ц.Болдбаатар, мэдээгүйжүүлэгийн эмч П.Түмэнжаргал, Н.Пүрэвсүрэн болон сувилагч Э.Мөнхзул нар багтжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.