Уншиж байна...
ЗТЯ-ны “Нээлттэй хаалганы өдөрлөг” МИАТ ТӨХК-ийн мэдээллээр эхэллээЦэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллооУлаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлооҮндэсний их баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК анх удаа төрийн өмчит ТОП-10 аж ахуйн нэгжийн 6 дугаарт эрэмбэлэгдлээГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт осолд өртсөн иргэнд яаралтай тусламж үзүүлжээ“Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын анхдугаар чуулган эхэллээШадар сайд Н.Номтойбаяр Өвөр Монголын Өөртөө засах орны Ардын Засгийн газрын тэргүүлэгч Бао Гантай албан ёсны уулзалт хийлээБ.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар ханганаБогдхан уулын Манзуширын аманд нийтийн ариун цэврийн байгууламж баригдаж байнаХангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орноЦаг агаарын мэдээний чанарт ахиц гарлааЕрөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилааШадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын Зах зээлийн хяналт, зохицуулалтын Ерөнхий газарт ажиллалааӨнөөдөр Улаанбаатарт бороо орно
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өнөөдөр болж, баяр наадмын бэлтгэл ажил, зохион байгуулалтын явцын талаар мэдээлэл солилцлоо. Хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Н.Номтойбаяр баяр наадмын зохион байгуулалт, дэд бүтэц, тохижилтын ажлыг нэгдсэн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж, гадаад, дотоодын зочдыг хүлээн авах бэлтгэлийг сайтар хангах, салбар хороод уялдаагаа хангаж ажиллахыг үүрэг болголоо.

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн тоглолт болон соёл урлагийн арга хэмжээний бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.

Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших Монгол” нэрийн дор зохион байгуулагдах бөгөөд нээлт, хаалт, хүндэтгэлийн тоглолтын уран бүтээл, тайзны найруулгын бэлтгэлийг ханган ажиллаж байгаа талаар Соёл урлагийн салбар хороо мэдээллээ.

Мөн үндэсний бөх, сурын харваа, шагайн харваа, хурдан морины уралдааны салбар хороод бэлтгэл ажлаа үе шаттайгаар хэрэгжүүлж, зохион байгуулалтыг ханган ажиллаж байна.

2026 оны Үндэсний их баяр наадам нь түүх, соёл, үндэсний өв уламжлалыг сурталчлахын зэрэгцээ Дэлхийн адууны өдрийн хүрээнд монгол адууны өв соёл, үнэт зүйлсийг олон улсад таниулах онцлог ач холбогдолтой арга хэмжээ болох юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.