Уншиж байна...
ТББХ: Өнгөрсөн онд төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил 51,4 хувиар буурчээМонгол Улс эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатортой боллоо“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээИрэх сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүйБизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээУлаанбаатарт бороо орохгүйЗТЯ-ны “Нээлттэй хаалганы өдөрлөг” МИАТ ТӨХК-ийн мэдээллээр эхэллээЦэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллооУлаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлооҮндэсний их баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК анх удаа төрийн өмчит ТОП-10 аж ахуйн нэгжийн 6 дугаарт эрэмбэлэгдлээГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт осолд өртсөн иргэнд яаралтай тусламж үзүүлжээ“Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын анхдугаар чуулган эхэллээШадар сайд Н.Номтойбаяр Өвөр Монголын Өөртөө засах орны Ардын Засгийн газрын тэргүүлэгч Бао Гантай албан ёсны уулзалт хийлээ
ТББХ: Өнгөрсөн онд төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил 51,4 хувиар буурчээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2026.06.16/-ийн хуралдаанаар Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй Орон сууцжуулалтын тухай, Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай анхдагч хуулийн төсөл , Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг байнгын хорооны гишүүд дэмжсэн бол Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэнгүй.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ дахь АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авснаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлэг хойшлов.

Хуралдааны төгсгөлд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн биелэлт, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн нэгдсэн дүн, төлөв байдлын талаарх Ёс зүйн хорооны тайланг хэлэлцлээ. Ёс зүйн хороо, дэд хороод ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх сургалт, сурталчилгаа, хэлэлцүүлэг, нөлөөллийн арга хэмжээг тогтмол зохион байгуулсны үр дүнд төрийн албан хаагчдын ёс зүйн зөрчил буурах, албан хаагчдын харилцаа, хандлагад эерэг өөрчлөлтүүд гарч, өнгөрсөн онд төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил 51.4 хувиар буурчээ. Цаашид тоонд бус чанарт анхаарч, иргэдийн төрийн албанд итгэх итгэл нэмэгдсэн эсэх, төрийн албаны нэр хүнд өссөн эсэх, төрийн албан хаагчдын хандлага, ажлын бүтээмж, гүйцэтгэлд ахиц гарсан эсэхийг тайландаа онцлохыг байнгын хорооны гишүүд захилаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.