Уншиж байна...
Гол нуурууд орчмын 399 усны ослын хар цэгүүдийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна“Smart City” хакатон тэмцээний бүртгэл эхэллээДүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажил эхэллээНийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаанаCOP17-гоос өгөөж авч үлдэх бидний зүтгэлээс хамаарнаОнцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв“Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах арга хэмжээний үндэсний төлөвлөгөө”-г баталж, албан ёсоор танилцууллааОтгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллооБаянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн 9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байнаУлаанбаатарт 25 хэм дулаан байна“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгавТөв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлаар ажиллаж байхдаа бусдаас 461 мянган америк доллар шилжүүлэн авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргийг шүүхэд шилжүүлэн шийдвэрлэжээӨнөөдөр ган цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөрСумдын номын санд “Сонгогчийн булан” ажиллаж эхэллээ
Дүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажил эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.06.18/  Нийслэлийн Баянгол дүүргийн “Оюуны ундраа” сургуульд ажиллав. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” бодлогын хүрээнд дүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажил эхэллээ. 

“Оюуны ундраа” сургуульд 2025-2026 оны хичээлийн жилд нийт 4817 суралцагчтай,  анги дүүргэлт 40-50 хүүхэдтэй хичээллэжээ.  

Ирэх хичээлийн жилээс бүтцийн өөрчлөлт хийж, ахлах ангиудыг бие даасан ахлах сургууль болгон төрөлжүүлэн хөгжүүлнэ. Ингэснээр 10-12 дугаар ангийн 1004 суралцагч сонголтот, төрөлжсөн хөтөлбөрөөр хичээллэж, бүлэг дүүргэлт 42-оос 34 болон буурч, нэг ээлжээр хичээллэхээр болж байна. 

1-2 дугаар ангийн сурагчдыг тус сургуулийн хойд талд баригдаж буй цэцэрлэгийн зориулалттай байрыг тохижуулж хичээллүүлэх юм. Ашиглалт багатай цэцэрлэгүүдийн барилгыг бага сургуулийн зориулалтаар ашиглахаар зохицуулж байна. 

Ерөнхий сайд Н.Учрал “50 хүүхдэд нэг багш хүрэлцэхгүй. Тиймээс Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг санаачлан УИХ-аар батлуулж байсан. Үр дүнд нь туслах багшийн асуудлыг шийдвэрлэж хүртээмж, чанарт эергээр нөлөөлж байна.  Цаашид төр сургууль барихаас татгалзана. Гэрт ойр хотхоны бага сургуулийг томоохон хотхонуудад төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна. Ирэх хичээлийн жилд хотхоны бага сургуульд 10 мянган хүүхэд хамруулна” гэв. 

Хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулж, төр хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлж ажилласнаар 2026-2027 оны хичээлийн жилд 60,000 хүүхдийг өндөр ачааллаас чөлөөлөх боломж бүрдэхээр байна. 

Нийслэлийн хэмжээнд 3000-аас дээш суралцагчтай 38 сургуулийн бүтцийг өөрчилж, давхарлах, өргөтгөх, анги зохион байгуулалт хийх, Гүүглийн сургалтын орчныш бий болгох зэрэг арга хэмжээг авч 2000 орчим хүүхэдтэй болгоно. Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлдэг төрийн өмчийн таван сургууль, их сургуулийн зургаан лицейг төрөлжсөн ахлах сургууль болгоно. Мөн нийслэлийн зургаан дүүрэгт тус бүрд төрөлжсөн ахлах сургууль байгуулна гэдгийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан илтгэлдээ дурдав. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва гэр хорооллоос 65 мянган хүүхэд хотын төв рүү суралцдаг. Эдгээр хүүхдийг гэрт ойр сургуульд хамруулах бага, дунд сургууль болох боломжтой обьект, байруудыг судалж байгаа гэв. 

Засгийн газрын дэвшүүлсэн боловсролын салбар дахь Чөлөөлөлтийн бодлогын үр дүнд: 

  • Сургууль, цэцэрлэгийн хүчин чадлын ашиглалт 50 хувиар сайжирна.
  • Боловсролын үйлчилгээний чанарын үнэлгээ 20-30 хувиар өснө.
  • Багшлах боловсон хүчний дутагдал 50 хувиар буурна.
  • Төсвийн үр ашиг багатай үрэлгэн зардлыг жилд 30-50 тэрбум төгрөгөөр бууруулах боломжтой.
  • Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг 20 хувиар бууруулна гэсэн тооцоо гарч байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.