Уншиж байна...
Хөдөө аж ахуйн тухайн анхдагч хууль батлагдлааӨндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэБЯ: Азийн хөгжлийн банктай хамтран коллежуудыг ур чадварын төв болгон хөгжүүлэхийг зорьж байнаЧУУЛГАН: Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэвТүгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байнаУлаанбаатарт бага зэргийн бороо орноГол нуурууд орчмын 399 усны ослын хар цэгүүдийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна“Smart City” хакатон тэмцээний бүртгэл эхэллээДүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажил эхэллээНийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаанаCOP17-гоос өгөөж авч үлдэх бидний зүтгэлээс хамаарнаОнцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв“Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах арга хэмжээний үндэсний төлөвлөгөө”-г баталж, албан ёсоор танилцууллааОтгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллооБаянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн 9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна
Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 140 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Экологийн цагдаагийн алба, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хамтарсан хоёр ажлын хэсэг төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж байна. Хяналт шалгалт зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар шалгалтын явц 40 хувьтай үргэлжилж байна.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж нь зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайргын зориулалттай барилгын чулууг олборлодог байна. Тус ААН-үүдийг шалгахад түгээмэл тархацтай ашигт малтмалыг тусгай зөвшөөрлийн талбайгаас хэтрүүлэн олборлох, ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчих, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг сул мөрдөх зэрэг нийтлэг зөрчил илэрч байгааг албаны хүмүүс хэллээ.

НБОГ-ын газрын хэвлийн хяналт, нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтэн С.Сүхцоож “Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар албан даалгавар, Нийслэлийн Засаг даргын 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/854 дугаар захирамж, холбогдох гурван яамны удирдамжийн дагуу дөрвөн байгууллагын хамтарсан хяналт шалгалтыг зургаадугаар сарын 15-наас долоодугаар сарын 2-ныг хүртэл зохион байгуулж байна” гэлээ.

НБОГ-ын геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Ш.Ачмаа “Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд, талбай дээр нь хяналт шалгалт хийж байна. Хяналт шалгалтаар тусгай зөвшөөрлийн талбайгаас хэтрүүлэн олборлосон, ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийн хэрэгжилт хангалтгүй, ус ашиглагчийн нийтлэг үүрэг биелүүлээгүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, хөрс хамгаалах тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй, аюултай хог хаягдал хадгалах журмын хэрэгжилт хангалтгүй зэрэг зөрчил, дутагдал илэрч байна.

Өнөөдөр Налайх дүүргийн 3 дугаар хороонд ажиллалаа. Тус талбайд аж ахуйн нэгж шаврын ордын нөөцтэй, тоосго үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй боловч өөр төрлийн ашигт малтмал олборлож, элс хайрга угаах үйл ажиллагаа явуулж байв. Уг зөрчлийг бүртгэж, цааш зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа үргэлжилнэ. Шалгалтаар аж ахуйн нэгж, байгууллагын зөрчил, дутагдлыг арилгуулж, хуулийн хүрээнд улсын байцаагчийн шаардлага тавьж, зөвлөмж зөвлөгөө өгч ажиллаж байна” гэв.

Экологийн цагдаагийн албаны байцаагч Б.Хосбаяр “Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгаврын хүрээнд цагдаагийн байгууллагаас бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан хяналт шалгалтыг хийж байна. Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулдаг ААН, байгууллагад камерын хяналт байгаа эсэхийг шалгаж, зөрчил дутагдлыг илрүүлж, холбогдох байгууллагуудад шилжүүлэн ажиллаж байна” гэлээ.

Налайх дүүргийн ЗДТГ-ын байгаль орчин хариуцсан мэргэжилтэн Б.Батчимэг “Налайх дүүргийн Засаг даргын 2026 оны А172 дугаар захирамжийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын Уул уурхайн аврах 09 дүгээр ангитай хамтран дүүргийн 3, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт нүүрсний олборлолтын лицензтэй талбай болон нийтийн эзэмшлийн талбайд ил цооног, нүх сүвийг илрүүлж, урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг зохион байгуулж байна. Үзлэг шалгалтаар нийт 62 ил цооног, цөмрөлт илрүүлж, нүүрсний тусгай зөвшөөрөлтэй таван аж ахуйн нэгжид хамаарах талбайгаа аюулгүй болгох хугацаатай мэдэгдэх хуудас өгч ажиллаж байна” гэсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.