Боловсролын сайд Л.Энх-Амгалан Азийн Хөгжлийн Банкны төлөөлөлтэй уулзаж, боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа шинэчлэл, хөтөлбөрөө танилцуулан, цаашдын хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийллээ.
Хөдөө аж ахуйн чиглэлийн техник, мэргэжлийн боловсрол, сургалтын загвар төслийг Боловсролын яам, Азийн хөгжлийн банктай хамтран 2026-2031 онд хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд Сэлэнгэ, Зүүнхараа, Хөвсгөл политехник коллеж болон ХААИС-ийн Дархан хотын салбар сургуулийн сургалтын орчин, чадавхыг бэхжүүлж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэн бэлтгэхэд чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх юм.
Мөн Боловсролын Ерөнхий газар, ХХААХҮЯ, ХААИС болон олон улсын хөгжлийн байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөж байна.
Төслийн хүрээнд гурван үндсэн томоохон үр дүн гарна гэдгийг Азийн Хөгжлийн Банкны төлөөлөл онцолж байна.
Дан ганц барилга байгууламж барих бус эдгээр коллежийг бүс нутгийн хэмжээнд ур чадвар хөгжүүлэх төв болгох зорилт тавьсан гэдгийг онцолж байна. Ингэснээр ХААИС-ийн Дархан салбар нь инновац, хэрэглээний судалгаа, технологи дамжуулах төвийн үүрэг гүйцэтгэж, шинэ мэдлэгийг политехник коллежууд руу түгээх гүүр болох боломжтой гэж үзэж байна.
Мөн төслийн хоёр дахь томоохон үр дүн нь мэргэжлийн ур чадварыг бэхжүүлэх.
Үүнд:
Одоогоор мэргэжлийн боловсролын багш нарт зориулсан тогтолцоотой хөгжлийн хөтөлбөр хангалтгүй байгаа тул үйлдвэрлэлийн байгууллагууд болон их сургуулиудтай хамтран ажиллах шаардлагатай байна.
Мөн гуравдугаарт удирдлага, мэдээллийн системийг сайжруулахад чиглэнэ.
Үүнд:
Уулзалтын үеэр Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын орчныг сайжруулахаас гадна бусад бүхий л сургалтын байгууллагуудад шинэчлэл хийгдэж байгааг онцлон, энэ удаагийн төсөл нь боловсролын шинэчлэлийн гол тулгуур төслийн нэг гэдгийг онцолж, хурдан, үр дүнтэй хэрэгжин 2028 он гэхэд бодит үр дүнгээ өгсөн байна гэдэгт итгэлтэй байгаагаа онцлон тэмдэглэлээ.