Уншиж байна...
Монголын өмгөөлөгчдийн холбооны төлөөлөгчид Женевийн Кантоны өмгөөлөгчдийн холбоонд айлчиллааБ.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байнаДаншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэБ.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад таатай хот болноЕрөнхий сайд инновац, ногоон хөгжил, эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэвМонгол Улсын анхны геопарк нээлтээ хийнэСэргээгдэх эрчим хүчний нөөц, эх үүсвэрийн судалгаа шинжилгээ болон ус цаг уурын ажиглалтын зориулалттай 15 тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх тогтоолыг баталлааУлаанбаатарт бороо орноМонголын өмгөөлөгчдийн холбооны төлөөлөгчид "Олон улсын эрүүгийн шүүх"-д зочилж туршлага судаллааТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулавАвлигын эсрэг НҮБ-ын тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулнаТөрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд цэргийн 8,500 орчим алба хаагч оролцоноҮндэсний их баяр наадмаар бүх нийтээрээ хоног амарнаМонгол Улсад олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын 72 салбар, төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байнаДархан-Уул аймгийн баг тамирчид 57:29 секундын амжилтаар улсын рекордыг шинэчлэн тогтоолоо
Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна

Хотын дарга Б.Пүрэвдагва Нийслэлийн Өргөө амаржих газарт ажиллалаа. Тус эмнэлэгт шаарлагатай хөрөнгө оруулалтуудыг жил бүр хийж буй. Тухайлбал, эх, нярай болон үйлчлүүлэгчид илүү хүртээмжтэй, тав тухтай орчинд эмнэлгийн чанартай тусламж, үйлчилгээ авах нөхцөлийг сайжруулах зорилгоор 2025-2026 онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 6.7 тэрбум төгрөгийг шийдвэрлэн, зургаан блок барилгын хоёр блокийн их засварыг хийж байна.

Мөн нярайн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлд нийслэлийн санхүүжилтээр 2026 онд 4.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий нярайн эрчимт эмчилгээний тоног төхөөрөмжийг ийнхүү  хүлээлгэн өглөө.

Уулзалтын үеэр эмнэлгийн удирдлага, эмч нар тулгамдаж буй асуудлуудын талаар танилцуулсан юм.

Хотын дарга Б.Пүрэвдагва “Нийслэлийн Өргөө амаржих газрын засвар шинэчлэл, шаардлагатай тоног төхөөрөмжийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж, эмч, ажилтнуудын мэргэшлийг дээшлүүлэх, орчин үеийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг шуурхай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана” гэв.

Мөн тэрбээр хотын хөгжлийг зөвхөн барилга байгууламж, авто зам, дэд бүтцээр хэмжих бус иргэдийн амьдралын чанараар үнэлэх, хүн төвтэй хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхээ илэрхийлэв. Энэ хүрээнд эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй байлгах, хүүхдийн эндэгдлийг бууруулах, эрүүл Монгол иргэнийг өсгөн бойжуулах нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг байх ёстойг хэллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.