Уншиж байна...
Үндсэн хуулийн цэцийн даргаар Жуужаагийн Эрдэнэбулган сонгогджээ“Хуульчдын өдөр”-ийг угтаж ХЗДХЯ-ны зарим албан хаагчдыг шагнаж, урамшуулжээЯпон Улс болон түүний ойролцоох далайн бүсэд газар хөдлөлтийн идэвхжил ажиглагдаж байнаӨнөөдрийн байдлаар 530.4 мянган тариалалт хийж, улаанбуудай, төмсний тариалалт дууссан байнаЛавлагаа шатлалын эмнэлгийн амбулаторийн үйлчилгээнд шинэ зохицуулалт хэрэгжиж эхэлжээМонгол , Францын Өмгөөлөгчдийн холбооны хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байнаДЦС-5 төслийн талбайгаас 102.9 мянган шоо метр үнсийг зөөгөөд байнаХотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргажээ“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэвУлаанбаатарт бороо орноМонголын өмгөөлөгчдийн холбооны төлөөлөгчид Женевийн Кантоны өмгөөлөгчдийн холбоонд айлчиллааБ.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байнаДаншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэБ.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад таатай хот болноЕрөнхий сайд инновац, ногоон хөгжил, эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргажээ

Баян-Өлгий аймгийн Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг нуурын 36 метрийн гүнээс, эргээс 180-200 метрээс татан гаргаж, тухайн тээврийн хэрэгслийн жолоочид хүлээлгэн өгчээ. 

Татан гаргах ажиллагаанд ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Ганболдоор ахлуулсан ОБЕГ, Үндэсний аврах бригад, 115 дугаар анги, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар, Хил хамгаалах байгууллагын нийт 20 гаруй алба хаагч оролцсон юм.

Алба хаагчид 22-36 метрийн гүнд  16 удаагийн шумбалт хийж, живсэн автомашинд ган татлага (тросс)-ыг холбож, алсын удирдлагат шумбах төхөөрөмж “Про-5” усны дронноор усны гүнд тандан судлах ажиллагааг гүйцэтгэсэн байна. 

Хотон нуур нь Баян-Өлгийн аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэрт оршдог бөгөөд нуураас Хурган, Хар-Ус, Дөргөн, Айраг, Хяргас нуур болон Ховд гол эх авч бүрдэлдэн тогтдог, манай орны цэнэг уст нуурын нэг. Тиймээс Хотон нуурын экосистемийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах хүрээнд Монгол Улсын дархан аварга А.Сүхбат санаачилж, дэмжиж, хамтран ажилласан юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.