Уншиж байна...
Үндсэн хуулийн цэцийн даргаар Жуужаагийн Эрдэнэбулган сонгогджээ“Хуульчдын өдөр”-ийг угтаж ХЗДХЯ-ны зарим албан хаагчдыг шагнаж, урамшуулжээЯпон Улс болон түүний ойролцоох далайн бүсэд газар хөдлөлтийн идэвхжил ажиглагдаж байнаӨнөөдрийн байдлаар 530.4 мянган тариалалт хийж, улаанбуудай, төмсний тариалалт дууссан байнаЛавлагаа шатлалын эмнэлгийн амбулаторийн үйлчилгээнд шинэ зохицуулалт хэрэгжиж эхэлжээМонгол , Францын Өмгөөлөгчдийн холбооны хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байнаДЦС-5 төслийн талбайгаас 102.9 мянган шоо метр үнсийг зөөгөөд байнаХотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргажээ“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэвУлаанбаатарт бороо орноМонголын өмгөөлөгчдийн холбооны төлөөлөгчид Женевийн Кантоны өмгөөлөгчдийн холбоонд айлчиллааБ.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байнаДаншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэБ.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад таатай хот болноЕрөнхий сайд инновац, ногоон хөгжил, эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв
Япон Улс болон түүний ойролцоох далайн бүсэд газар хөдлөлтийн идэвхжил ажиглагдаж байна

Сүүлийн үед Япон Улс болон түүний ойролцоох далайн бүсэд газар хөдлөлтийн идэвхжил ажиглагдаж байгаагаас гадна зуны улирал эхэлж буйтай холбогдуулан тайфү, аадар бороо, үер, хөрсний гулгалт зэрэг байгалийн гамшгийн эрсдэл нэмэгдэх төлөвтэй байгааг Японы эрх бүхий байгууллагууд анхааруулсан байна.

Иймд Элчин сайдны яамнаас Япон Улсад оршин суугаа Монгол Улсын иргэдэд байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх бэлтгэлээ хангаж, цаг агаар болон газар хөдлөлтийн талаарх албан ёсны сэрэмжлүүлэг, мэдээллийг тогтмол авч дараах зөвлөмжтэй танилцахыг хүслээ.

  • Гар утасны J-Alert, Yahoo!防災速報, NERV防災, цаг агаарын сэрэмжлүүлгийн мэдэгдлийг идэвхжүүлэх;
  • Оршин суугаа газрынхаа хамгийн ойрын түр хоргодох байр, нүүлгэн шилжүүлэх маршрутыг урьдчилан мэдэж авах;
  • Ус, хүнс, гар чийдэн, цэнэглэгч, эмийн хэрэгсэл зэрэг 3 хүртэл хоногийн яаралтай хэрэглээний нөөцийг бэлтгэх;
  • Газар хөдлөлтийн дараах хүчтэй давтан чичирхийлэл үргэлжлэх боломжтой тул эвдэрсэн барилга байгууламжид ойртохгүй байх;
  • Тайфү, аадар борооны үеэр гол мөрөн, эрэг орчим, уулын хажуу, хөрсний гулгалт үүсэх эрсдэлтэй бүсэд зорчихгүй байх;
  • Орон нутгийн захиргаа болон Японы эрх бүхий байгууллагаас өгч буй заавар, нүүлгэн шилжүүлэх мэдэгдлийг тухай бүр дагаж мөрдөх.

May be an image of map and text that says '地震情報 地震情報6月25日7時303 6月 6月25日7時30 25日 7時30分 112 2 1 1 1 1'

May be an image of map and text that says '台風情報 6月25日3時 29日(月)3時 28日(日)3時 27日(土) ~27日(土)3時(人27日(土)3時 27日(土)3時! 3時 27日(土)3時 26日(金)3時 25日(木)3時 7号 401 台風7号 26日(金)3時 25日(木)15時 木)15時 25日(木)3時 8 台風8号 tenki.jp'

May be an image of map and text that says '1 1 $122:2, &12 1 32 3 222 3 2 33 最大震度 4 ស្លទិ เปงจ2 茨城鹿嶋市 潮来市 稲敷市 神栖市 成田市 東金市 旭市 亜残市 香取市 山武市 3 2 3 3 2'

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.