Уншиж байна...
Үндсэн хуулийн цэцийн даргаар Жуужаагийн Эрдэнэбулган сонгогджээ“Хуульчдын өдөр”-ийг угтаж ХЗДХЯ-ны зарим албан хаагчдыг шагнаж, урамшуулжээЯпон Улс болон түүний ойролцоох далайн бүсэд газар хөдлөлтийн идэвхжил ажиглагдаж байнаӨнөөдрийн байдлаар 530.4 мянган тариалалт хийж, улаанбуудай, төмсний тариалалт дууссан байнаЛавлагаа шатлалын эмнэлгийн амбулаторийн үйлчилгээнд шинэ зохицуулалт хэрэгжиж эхэлжээМонгол , Францын Өмгөөлөгчдийн холбооны хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байнаДЦС-5 төслийн талбайгаас 102.9 мянган шоо метр үнсийг зөөгөөд байнаХотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргажээ“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэвУлаанбаатарт бороо орноМонголын өмгөөлөгчдийн холбооны төлөөлөгчид Женевийн Кантоны өмгөөлөгчдийн холбоонд айлчиллааБ.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байнаДаншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэБ.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад таатай хот болноЕрөнхий сайд инновац, ногоон хөгжил, эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв
“Хуульчдын өдөр”-ийг угтаж ХЗДХЯ-ны зарим албан хаагчдыг шагнаж, урамшуулжээ

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны долдугаар сарын 7-ны өдрийн 172 дугаар тогтоолоор "Хуульчдын өдөр"-ийг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн ням гарагт тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Энэхүү өдөр нь Монгол Улсад эрх зүйт төрийг төлөвшүүлэх, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, иргэдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйлсэд хүчин зүтгэж буй хуульчид, хууль зүйн салбарын нийт ажилтан, алба хаагчдын хөдөлмөр, зүтгэлийг үнэлэн алдаршуулах зорилготой мэргэжлийн баяр юм.

"Хуульчдын өдөр"-ийг угтан Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Хууль зүй, дотоод хэргийн яамны нийт ажилтан, алба хаагчидтай уулзаж, өнгөрсөн хугацаанд салбарын бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, эрх зүйн шинэчлэлийг урагшлуулах, төрийн үйлчилгээг хүртээмжтэй, үр нөлөөтэй болгох, хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулан, ажил хөдөлмөрөөрөө манлайлан ажилласан нэр бүхий албан хаагчдыг шагнаж, урамшууллаа.

Уулзалтын үеэр сайд С.Амарсайхан хууль зүйн салбарын өмнө тавигдаж буй зорилт, шинэчлэлийн бодлогын талаар танилцуулж, төрийн албан хаагч бүр мэргэжлийн ёс зүй, хариуцлага, сахилга бат, шударга байдлыг эрхэмлэн ажиллах нь иргэдийн төрд итгэх итгэлийг бэхжүүлэх үндэс болдгийг онцлон тэмдэглэлээ.

Тэрээр хэлсэн үгэндээ:"Эрх зүйт төрийг төлөвшүүлэх, шударга ёсыг бэхжүүлэх, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах үйл хэрэг нь хуульч, эрх зүйч та бүхний мэдлэг, ур чадвар, хичээл зүтгэл, өндөр хариуцлагатай салшгүй холбоотой. Та бүхний өдөр тутмын ажил хөдөлмөр бол хууль дээдлэх ёс, шударга нийгмийг цогцлоох үнэтэй хувь нэмэр юм" хэмээн онцолж, үе үеийн хуульчид, хууль зүйн салбарын нийт ажилтан, алба хаагчдад "Хуульчдын өдөр"-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлэв.

Мөн тэрээр хууль зүйн салбарын шинэчлэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, иргэдэд үзүүлэх эрх зүйн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах чиглэлээр нийт албан хаагчдын оролцоо, манлайлал чухал болохыг тэмдэглэж, цаашид ч төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй, өндөр хариуцлагатайгаар биелүүлэн ажиллахыг хүсэн ерөөв.

May be an image of one or more people and text

May be an image of one or more people and text

May be an image of one or more people, dais and text

May be an image of one or more people and text

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.