Уншиж байна...
“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээХөвсгөл аймгийн Түнэл суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байнаДоктор Б.Нямбаяр National Geographic Society-ийн “Wayfinder Award” шагнал хүртлээДолдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвҮндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байнаКанад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулнаӨнөөдөр ихэнх нутгаар халнаМИАТ ТӨХК 11 дэх удаагийн IOSA шалгалтад амжилттай шалгууллааЭнхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байнаПрокурорын байгууллагаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нөлөөллийн арга хэмжээг эхлүүлжээГовийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ“Unlock the mongolian economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зуржээМИАТ: СӨҮЛ - УЛААНБААТАР чиглэлд зорчих оюутнууддаа 1+1 тээшний урамшуулал зарлалааНалайх дүүрэгт 79МВт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 30 мянга орчим иргэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийн нээлт болж, үйл ажиллагаагаа эхэллээ.

70 орчим жилийн насжилттай, 1000 орчим ам.метр талбай бүхий хуучин эмнэлгийн барилгыг шинэчлэн, хүчин чадлыг нь хоёр дахин нэмэгдүүлжээ. Таван давхар, 2100 ам.метр талбайтай шинэ барилга болгон өргөжүүлжээ.

Эмнэлэг ашиглалтад орсноор Сүхбаатар дүүргийн 1-5 дугаар хорооны иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахын тулд 100 айл, таван буудалд байрлах эмнэлэгт очдог хүндрэл арилж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нээлтийн арга хэмжээнд оролцож, “Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэнд болон эрүүл мэндийн салбар, эмч ажилтнуудын асуудлыг нэн тэргүүнд анхаарч ажиллаж байгааг онцоллоо. Мөн хоёр жилийн өмнө тус эмнэлгийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажил урагшлуулах нөхцөлийг бүрдүүлэн ажилласнаа тэмдэглээд шинэ эмнэлгийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад бүрэн дэмжихээ илэрхийлэв.

Эрүүл мэндийг дэмжих тус төв нь амбулаторийн тусламж үйлчилгээнээс гадна нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр цогц үйлчилгээ үзүүлнэ. Төрөлжсөн 15 чиглэлийн үзлэг, 17 төрлийн оношилгоо, лабораторийн 5 төрлийн шинжилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг, сэргээн засах, сувилахуйн болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээг өнөөдрөөс үзүүлж эхэллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.