Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлөөс Нийслэл болон 9 аймгийг хамруулсан Төрийн албаны тусгай шалгалтыг долдугаар сарын 01-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөл болон орон нутгийн шүүхийн Тамгын газруудын байранд нэгдсэн журмаар зохион байгуулж байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын дарга Б.Оюуннасан шалгалтын үйл ажиллагааг албан ёсоор нээж, шалгалтад оролцож буй албан хаагч, иргэдэд амжилт хүсэж, Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн 2026 оны 10 дугаар “Шалгалтын комисс байгуулах тухай” тогтоол, шалгалтын бүрэлдэхүүн, зааварчилгааг танилцуулснаар шалгалт албан ёсоор эхэллээ.

Шалгалтад нийт 114 иргэн, албан хаагч бүртгүүлснээс 56 шалгуулагчийн бүртгэл баталгаажиж, шалгалтад орж байна.
Шүүхийн захиргааны байгууллагын гүйцэтгэх албан тушаалын 23 сул орон тоонд шилдэг мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулах зорилготой тус шалгалт үргэлжлэн явагдаж байна.
