Уншиж байна...
Хөгжлийг дан ганц эдийн засгийн өсөлтөөр бус, хүний хөгжил, дижитал шилжилт, ногоон хөгжил, сайн засаглалаар хэмжихийг зорьж байнаНийслэл жилд 3500 хүүхдэд үйлчлэх иж бүрэн тоног төхөөрөмжтэй сэргээн засах төвтэй боллоо АН санаачилж, МАН замхруулсаар хаврын чуулган өндөрлөлөөНийт шүүгчийн хуралдаанаар улс төрийн намтай холбоотой асуудлыг шийдвэрлэлээНийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголооАхмад настнуудад 100,000-300,000 төгрөгийн суурь тэтгэвэр шинээр олгоноМонгол Улсад 418,732 жуулчин иржээХууль бусаар худалдаалсан 189 сая төгрөгийн үнэ бүхий малын эмийг хураан авч, тусгай зөшөөрлийг цуцалжээУлс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэвМонгол улс, БНСУ хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллооГазрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлжээУлсын хэмжээнд 530.4 мянган га талбайд тариалалт хийгээд байнаӨнөөдрөөс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүйСоёмботой уулыг сэргээн буджээМанай улсад хувийн эрх зүйн хүрээнд дижитал хөрөнгийн эрх зүйн харилцааг зохицуулах шаардлага өндөр байна
Хууль бусаар худалдаалсан 189 сая төгрөгийн үнэ бүхий малын эмийг хураан авч, тусгай зөшөөрлийг цуцалжээ

Өчигдөр Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал эмнэлгийн улсын ахлах байцаагч Т.Тунгалаг хууль бус малын эмийн худалдаа, түүнтэй холбогдсон хяналт шалгалтын талаар хэвлэлийнхэнд нээлттэй мэдээлж, зөвлөмж хүргэсэн.

Мэдээллийг тодруулбал, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Мал эмнэлгийн ерөнхий газраас хууль хяналтын байгууллага, Нийслэлийн Мал эмнэлгийн газартай хамтран 2026 оны 5 дугаар сарын 25-наас эхлэн нэг сарын хугацаанд малын эмийн хууль бус худалдаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн. Шалгалтад 24 аж ахуйн нэгж, 5 иргэн болон цахимаар малын эм сурталчилж, худалдаалж байсан 10 гаруй цахим хаягийг шалгасан бөгөөд шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжийн 43.4 хувь нь хууль, стандартын шаардлага хангаагүйг онцоллоо.

Хяналт шалгалтаар импортлох тусгай зөвшөөрөлгүй, малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаажилт хийгдээгүй, хадгалалтын болон шошгын зөрчилтэй, хугацаа нь дууссан малын эм, биобэлдмэл, тэжээлийн нэмэлт худалдаалсан зэрэг ноцтой зөрчлүүд илэрчээ.

Нийт 187 нэр төрлийн 12,545 ширхэг, 1,159 кг буюу 189.0 сая төгрөгийн үнэ бүхий малын эм, тэжээлийн нэмэлтийг хураан авч, 6 аж ахуйн нэгж, 3 иргэнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгааг тэрбээр мэдээлэв.

Мөн хууль бусаар малын эм импортлон худалдаалсан этгээдийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалаар цуцалсан байна.

ЗӨВЛӨМЖ

Хяналт шалгалттай уялдуулан малчид, мал бүхий иргэд, хуулийн этгээдүүдэд мал эмнэлгийн ерөнхий газраас дараах анхааруулга, зөвлөмжийг хүргэж байна.

  1. Мал, амьтны эм импортлох тусгай зөвшөөрөлгүй, малын эмийн улсын бүртгэлд
  2. бүртгэгдээгүй, чанарын баталгаажуулалт хийлгээгүй малын эм, био бэлдмэлийг худалдан авахгүй байх;
  3. Малын эм биобэлдмэл, ариутгал халдваргүйтгэлийн бэлдмэл, тэжээлийн нэмэлт,
  4. оношлуурыг ховор, чухал, цорын ганц, маш өндөр идэвхитэй, үр дүн нь бусад эмээс илүү, аюулгүй, гаж нөлөөгүй, шинэ эм, патентлагдсан гэж хэрэглэгчийг төөрөгдүүлэх фэйсбүүкийн цахим хуудсаар хуулиар хориглосон хэлбэрээр малын эмийн зар сурталчилгаа явуулж буй иргэний гар дээрээс худалдан авалт хийхгүй байх;
  5. Малын эм ханган нийлүүлэх байгууллага, малын эмийн сангууд нь үйл ажиллагаа
  6. явуулах талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлттэй эсэх;
  7. Хэт өндөр үнэтэй малын эм тариаг худалдан авахдаа эмийн чанарын баталгаатай
  8. эсэх, гарал үүсэл, малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэхийг тодруулж байх;
  9. Албан ёсны мал, амьтны эм импортлох тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжээр
  10. дамжин нийлүүлэгдсэн эсэхийг магадлах;
  11. Худалдаанд борлуулагдаж байгаа малын эм био бэлдмэлийн хүчинтэй хугацааг
  12. нягтлах;
  13. Малын эмчийн заавар зөвлөмж, үйлдвэрлэгчийн хэрэглэх зааврын дагуу хэрэглэх;
  14. Эм, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн
  15. нэмэлтийн сав, баглаа боодол, хаяг шошго, тэмдэглэгээ хуульд заасан шаардлага хангасан эсэхийг нягталж хэрэглэх;
  16. Хадгалалт, тээвэрлэлтийн горим хангаж худалдаалж буйд анхаарахыг зөвлөж байна.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.