Уншиж байна...
Нийт шүүгчийн хуралдаанаар улс төрийн намтай холбоотой асуудлыг шийдвэрлэлээНийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголооАхмад настнуудад 100,000-300,000 төгрөгийн суурь тэтгэвэр шинээр олгоноМонгол Улсад 418,732 жуулчин иржээХууль бусаар худалдаалсан 189 сая төгрөгийн үнэ бүхий малын эмийг хураан авч, тусгай зөшөөрлийг цуцалжээУлс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэвМонгол улс, БНСУ хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллооГазрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлжээУлсын хэмжээнд 530.4 мянган га талбайд тариалалт хийгээд байнаӨнөөдрөөс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүйСоёмботой уулыг сэргээн буджээМанай улсад хувийн эрх зүйн хүрээнд дижитал хөрөнгийн эрх зүйн харилцааг зохицуулах шаардлага өндөр байнаТөрийн албаны тусгай шалгалт өнөөдөр улсын хэмжээнд эхэллээУлаанбаатарт +30 градус дулаан байнаЭзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллаа
Нийт шүүгчийн хуралдаанаар улс төрийн намтай холбоотой асуудлыг шийдвэрлэлээ

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар Иргэний зориг ногоон намын дарга Б.Батбаатараас ирүүлсэн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Иргэний зориг ногоон намын 2026 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ээлжит бус XIII Их хурлаас баталсан намын дүрэм /Шинэчилсэн найруулга/-ийг бүртгүүлэх” тухай өргөдөл, мөн 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн өргөдлийг хэлэлцээд намын дүрмийг “хууль, дүрэмд нийцсэн” үндэслэлээр бүртгэж шийдвэрлэв.

Харин 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Онц их хурлаас сонгогдсон гэх намын дарга Р.Батболдоос ирүүлсэн 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Намын даргаар сонгогдсон болон дүрмийн өөрчлөлтийг шинэчлэн баталсныг бүртгүүлэх” тухай өргөдөл, мөн 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн тайлбарыг хэлэлцээд “намын дүрэмд заасан журмын дагуу явагдаагүй” гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.