Уншиж байна...
Хөгжлийг дан ганц эдийн засгийн өсөлтөөр бус, хүний хөгжил, дижитал шилжилт, ногоон хөгжил, сайн засаглалаар хэмжихийг зорьж байнаНийслэл жилд 3500 хүүхдэд үйлчлэх иж бүрэн тоног төхөөрөмжтэй сэргээн засах төвтэй боллоо АН санаачилж, МАН замхруулсаар хаврын чуулган өндөрлөлөөНийт шүүгчийн хуралдаанаар улс төрийн намтай холбоотой асуудлыг шийдвэрлэлээНийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголооАхмад настнуудад 100,000-300,000 төгрөгийн суурь тэтгэвэр шинээр олгоноМонгол Улсад 418,732 жуулчин иржээХууль бусаар худалдаалсан 189 сая төгрөгийн үнэ бүхий малын эмийг хураан авч, тусгай зөшөөрлийг цуцалжээУлс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэвМонгол улс, БНСУ хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллооГазрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлжээУлсын хэмжээнд 530.4 мянган га талбайд тариалалт хийгээд байнаӨнөөдрөөс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүйСоёмботой уулыг сэргээн буджээМанай улсад хувийн эрх зүйн хүрээнд дижитал хөрөнгийн эрх зүйн харилцааг зохицуулах шаардлага өндөр байна
Хөгжлийг дан ганц эдийн засгийн өсөлтөөр бус, хүний хөгжил, дижитал шилжилт, ногоон хөгжил, сайн засаглалаар хэмжихийг зорьж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” олон улсын чуулганыг нээж  үг хэлэв. 

Ерөнхий сайд хэлсэн үгэндээ, Алтайн бүс нутаг нь байгаль, экологийн хувьд нэгдмэл тогтолцоотой төдийгүй олон улс,  ард түмнийг холбосон түүх, соёлын өвөрмөц орон зай юм. Тиймээс энэ бүс нутгийн тогтвортой хөгжил нь зөвхөн нэг улсын бус, хамтын хүчин чармайлт, харилцан хариуцлагад тулгуурласан урт хугацааны түншлэл шаарддаг. Энэ онд Монгол Улс Риогийн гурван конвенцын нэг болох Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо хүлээн авч зохион байгуулах хүндтэй үүрэг хүлээсэн. Энэхүү бага хурал нь 1992 оны Эх дэлхийн дээд хэмжээний уулзалтаар баталсан тогтвортой хөгжлийн үзэл санаа, олон улсын хамтын ажиллагааны зорилго, амлалтыг хэрэгжүүлэх үйл явцыг урагшлуулахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт илтгэлтэй байна. Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг тогтвортой хөгжлийн салшгүй үндэс гэж үздэг. Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулагч, даргалагч улсын хувьд газрын доройтлыг бууруулах, бэлчээрийн тогтвортой менежментийг хөгжүүлэх, ус, газрын нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх, байгальд суурилсан шийдлийг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахыг зорьж байна. Яриа хэлэлцээний зорилго нь хамтдаа илүү зөв шийдэл олоход оршдог. Тиймээс энэхүү яриа хэлэлцээ нь санал солилцохоос гадна бодит түншлэл, хамтарсан санаачилга, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг бий болгож, бүс нутгийн тогтвортой хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна хэмээв. 

Мөн Ерөнхий сайд  Монгол  Улсын Засгийн газар хөгжлийг дан ганц эдийн засгийн өсөлтөөр бус, хүний хөгжил, дижитал шилжилт, ногоон хөгжил, иргэдийн оролцоонд тулгуурласан сайн засаглалаар хэмжихийг зорьж буйг тодотгоод, Засгийн газар “Чөлөөлье” санаачилгын хүрээнд хүнд суртал, давхардсан зөвшөөрлийн тоог бууруулж, цахимжилт, хөрөнгө оруулалт, инновацыг дэмжих бодлогыг хэрэгжүүлж буйг тэмдэглэв. 

Улаанбаатар хотноо дөрөв дэх удаагаа болж буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” олон улсын чуулган “Тогтвортой хөгжлийн зорилго-17: Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд болж байна. Энэхүү чуулга уулзалтаар Ардчилал, иргэдийн оролцоо, Хиймэл оюун ухаан, технологи ба хүртээмжтэй инновац, Чухал ашигт малтмал, уул уурхай ба ногоон технологи, Эмэгтэйчүүдийн манлайлал,  чадавхжуулалт сэдвээр панел хэлэлцүүлэг өрнөж буй юм. 

Чуулга уулзалтад  НҮБ-ын  найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Стэнфордын Их сургуулийн Ази, Номхон далайн судлалын төвийн захирал, профессор Киёотэру Цүцүй,  Цахиурын хөндий дэх Silkroad Innovation Hub-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Ассет Абдуалиев нарын гадаадын нэр хүнд бүхий эрдэмтэн, судлаачид зэрэг 500 орчим төлөөлөл оролцож байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.