Уншиж байна...
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллааАгаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг олон улсын эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцжээОнцгой байдлын байгууллагын алба хаагчид өнгөрсөн долоо хоногт 19 иргэний амь насыг авран хамгааллааДэлхийн худалдааны байгууллагын төв байрны 100 жилийн ой тохиож байнаБ.Пүрэвдагва: Бид хотоо хүнд суртал, давхардсан бүтцээс чөлөөлнөМИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотноо үйл ажиллагаа явуулдаг SNU – Нүдний эмнэлэгтэй хамтран ажиллаж эхэллээУлаанбаатарт +27 градус дулаан байнаХөгжлийг дан ганц эдийн засгийн өсөлтөөр бус, хүний хөгжил, дижитал шилжилт, ногоон хөгжил, сайн засаглалаар хэмжихийг зорьж байнаНийслэл жилд 3500 хүүхдэд үйлчлэх иж бүрэн тоног төхөөрөмжтэй сэргээн засах төвтэй боллоо АН санаачилж, МАН замхруулсаар хаврын чуулган өндөрлөлөөНийт шүүгчийн хуралдаанаар улс төрийн намтай холбоотой асуудлыг шийдвэрлэлээНийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголооАхмад настнуудад 100,000-300,000 төгрөгийн суурь тэтгэвэр шинээр олгоноМонгол Улсад 418,732 жуулчин иржээ
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг олон улсын эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцжээ

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн 70 жилийн ойгоо долдугаар сарын 7-ны өдөр тэмдэглэнэ. Түүхт ойн хүрээнд “Агаарын тээврийн хөгжил, сорилт, шийдэл; Монгол Улсын онцлог, олон улсын туршлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгуулжээ.

МИАТ ТӨХК болон Удирдлагын академи хамтран зохион байгуулсан тус хурлаар агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг онцолсон юм. Олон улсын эрдэм шинжилгээний хуралд Олон улсын агаарын тээврийн холбоо /IATA/-ны Бүсийн дэд Ерөнхийлөгч доктор Шье Шиньчуань, Бойнг компанийн Бүсийн борлуулалт хариуцсан дэд захирал Зайд Алами, МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн, Эдийн засаг, санхүүгийн удирдлагын тэнхимийн анхлах багш Ж.Мөнхбаатар, БНСУ-ын Корэй Аэропэйс их сургуулийн процессор Пак Жин Ву, БНХАУ-ын Гранд Чайна Авиэшин компанийн менежер Сун Кай нар болон агаарын тээврийн салбарт судалгаа, шинжилгээний ажил хийдэг эрдэмтэн судлаач, оюутнууд өөрсдийн бүтээл, судалгааны ажлаа танилцуулахын зэрэгцээ салбарын эксперт, мэргэжилтнүүд оролцон туршлага, шинэ санаа, олон улсын чиг хандлагын талаар хэлэлцсэн байна.

ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай эрдэм шинжилгээний хурлыг нээж үг хэлсэн юм. Тэрбээр “Энэ хурал нь салбарын бодлого тодорхойлж хэрэгжүүлэгчид, сургалт судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдийн хооронд туршлага солилцох, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ санаа, шинэ арга зүй солилцох талбар болохоос гадна Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжил, хэтийн чиг хандлагыг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлох өндөр ач холбогдолтой арга хэмжээ юм” хэмээн хурлын ач холбогдлыг онцлон тэмдэглэв. Мөн “Иргэний агаарын тээврийн салбар нь цаг хугацаа, орон зайг товчлох хэлбэрээр дэлхий даяар эдийн засгийн хөгжлийг дэмжихэд маш чухал үүрэг гүйцэтгэж буй түүхэн эргэлтийн цаг үедээ байна гэж тодорхойлж болно. Энэ утгаараа Монголын иргэний агаарын тээврийн салбар ч мөн адил түүхэн цаг үедээ байна гэж хэлж болно. Түүхийн ийм онцлог үед аюулгүй байдлыг бэхжүүлж, үр ашгийг дээшлүүлэх, тогтвортой хөгжлийг урагшлуулахын тулд дэлхий агаарын тээвэрлэгчид нэгдэн хамтарч ажиллах нь зүйтэй. Ийм эгзэгтэй мөчид МИАТ компанийн зүгээс энэ хурлыг зохион байгуулж байгаа нь ихээхэн чухал арга хэмжээ болж байна” гэв.

May be an image of newsroom and text that says '無 人 X A Mc'

Үндсэн илтгэлийг МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн хэлэлцүүлэв. Тэрбээр илтгэлдээ МИАТ компанийн 70 жилийн түүхэн замналыг товч дурдаад, агаарын тээврийн салбарт тулгамдаж буй асуудал, сорилтын талаар Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA) -ны 82 дахь жилийн бүх гишүүдийн хурал (AGM) болон Дэлхийн агаарын тээврийн дээд хэмжээний чуулга уулзалт (WATS) -аар дөрвөн асуудал онцолсныг тэмдэглэв. Бүс нутгийн мөргөлдөөн болон бусад хүчин зүйлээс шалтгаалсан агаарын хөлгийн түлшний үнийн өсөлтөөс шалтгаалан зарим авиа компани дампуурлаа зарласан бол олонх нь нислэгийн чиглэл, давтамжаа цөөрүүлэх мөн тийзийн үнийн тарифт нэмэлт оруулах байдлаар эдийн засгийн зохицуулалт хийх арга хэмжээ авч ажиллаж байна. Үүсээд байгаа түлшний үнийн өсөлтөөс хамааралтай МИАТ ТӨХК-ийн хувьд агаарын хөлгийн түлшний хэрэгцээг үндсэндээ импортоор хангадаг бөгөөд дэлхийн эрчим хүчний зах зээлийн үнийн хэлбэлзэл, геополитикийн нөхцөл байдлын өөрчлөлт нь компанийн үйл ажиллагааны зардалд шууд нөлөөлж байгааг тэрбээр илтгэлд дурдав.

May be an image of dais and text that says 'MИAT GLOBAL GLOBALAIRLINEINDUSTRY GLOBALAIRLINE AIRLINE INDUSTRY CHALLENGI 7'

Эрдэм шинжилгээний энэхүү хурал нь салбарын бодлого боловсруулагчид, хэрэгжүүлэгч байгууллагууд, сургалт судалгааны байгууллага, эрдэмтэн судлаачид болон мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ санаа, шинэ арга зүйг түгээн дэлгэрүүлэх, Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлох, мөн судалгааны үр дүнг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд чиглэснээрээ чухал ач холбогдолтой юм.

May be an image of text that says 'Global GDP growth expected to slow World RPK and GDP Growth Rate % % 20 Global RPK (LHS) -Global GDP (RHS) 15 10 5 0 -5 -10 Ilil -66 3 6 1998 2000 2002 2004 pocaЛAEH 80 2000 2008 2010 0 2012 2014 2016 2018 2020 Source: ATA Sustainability and Economics IMF World Economic Outlook, April 2026. IATASustalnabilyand.Econemics IityandEconomics Sustainability 1 July 2026'May be an image of text

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.