Уншиж байна...
Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд зургаадугаар сард 11019 иргэн оролцжээЗасгийн газар төрийн өмчит компаниудын реформын эхний алхмыг хийлээ“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэАвто зам ашигласны төлбөр авах цэгүүд бүрэн цахимжлаа“Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагданаЭрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнөВьетнамын Нийгмийн аюулгүй байдлын яамны харьяа Морьт цагдаагийн хороонд үүрэг гүйцэтгэсэн монгол морьд эх орондоо ирлээХууль бусаар мод бэлтгэсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээЦ.Давгадорж нарын 4 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээЯармагийн гүүрнээс Ажилчны гудамж хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байнаУлаанбаатарт өдөртөө 28 хэмийн дулаан байнаМИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллааАгаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг олон улсын эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцжээОнцгой байдлын байгууллагын алба хаагчид өнгөрсөн долоо хоногт 19 иргэний амь насыг авран хамгааллаа
Авто зам ашигласны төлбөр авах цэгүүд бүрэн цахимжлаа

Олон улс, улсын чанартай авто зам буюу иргэдийн хэлдэгээр хот хоорондын авто зам ашигласны төлбөр авах цэгүүд 2026 оны 6 сард бүрэн цахимжлаа.

Төлбөр авах цэгүүд цахимжсанаар зам хэрэглэгч, жолооч тээвэрчдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж, төлбөр авах цэг дээр түгжрэл дараалал үүсгэхгүй байх, бэлэн мөнгөөр гүйлгээ тооцоо хийхгүй байх давуу талуудтай болсон.

Төлбөр авах цэгүүдийг 2022 оноос үе шаттай цахимжуулж эхэлсэн бөгөөд иргэд, аж ахуй нэгж, тээврийн хэрэгсэлийн эзэмшигч нар төлбөр үүсгэсэн цахим нэхэмжлэлээ төлж барагдуулахдаа “хойрго” байсаар байна.

Өнөөдрийн байдлаар 420 гаруй мянган тээврийн хэрэгсэл дээр 20 орчим тэрбум төгрөгийн төлбөрийн нэхэмжлэл төлөгдөөгүй байна. Үүн дотор 500,000-1,000,000 төгрөгийн төлбөртэй 2,183, 1 сая төгрөгөөс дээш төлбөртэй 637 иргэн, аж ахуй нэгж байна.

Зам тээврийн сайдын баталсан А/226 дугаар журмаар

  • Төлбөр авах цэгээр 20 удаа саадгүй нэвтрэх бөгөөд цахим нэхэмжлэлээ төлөгдөөгүй 21 дэх удаагийн нэвтрэлтээс төлбөр авах цэг дээр саатуулж, боломжит арга хэрэгслээр төлбөрийг бүрэн төлүүлэх арга хэмжээ авах,
  • Авто зам ашигласны төлбөрийн цахим нэхэмжлэлээ 30 хоногийн дотор төлж барагдуулаагүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно гэсэн зохицуулалттай

Авто зам ашигласны төлбөрийг ezam.mn, е-mongolia, e-barimt, autobox, hipay, gerege, socialpay, qpay, toki, mostmoney зэрэг олон арга, хэрэгслээр авто зам ашигласны төлбөрөө төлөх боломжтой.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.