Уншиж байна...
Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд зургаадугаар сард 11019 иргэн оролцжээЗасгийн газар төрийн өмчит компаниудын реформын эхний алхмыг хийлээ“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэАвто зам ашигласны төлбөр авах цэгүүд бүрэн цахимжлаа“Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагданаЭрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнөВьетнамын Нийгмийн аюулгүй байдлын яамны харьяа Морьт цагдаагийн хороонд үүрэг гүйцэтгэсэн монгол морьд эх орондоо ирлээХууль бусаар мод бэлтгэсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээЦ.Давгадорж нарын 4 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээЯармагийн гүүрнээс Ажилчны гудамж хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байнаУлаанбаатарт өдөртөө 28 хэмийн дулаан байнаМИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллааАгаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг олон улсын эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцжээОнцгой байдлын байгууллагын алба хаагчид өнгөрсөн долоо хоногт 19 иргэний амь насыг авран хамгааллаа
Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд зургаадугаар сард 11019 иргэн оролцжээ

Улсын Их Хурлын Тамгын газраас 1992 оноос хойш тасралтгүй зохион байгуулж буй иргэд, зочид, төлөөлөгчдийг Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцуулах аялалд зургаадугаар сард нийт 11019 иргэн оролцжээ.

Өнгөрөгч сард нийт 346 удаагийн аяллыг зохион байгуулсан бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан “Парламентын боловсрол” хөтөлбөрийн аялалд 22 сургуулийн 692 багш, сурагч хамрагдсан байна.

Төгсөлтийн 20, 25, 30, 40, 50, 60 жилийн ойн баяраа тэмдэглэж буй нэг ангийнхны төлөөлөл зочдын дийлэнх хувийг эзэлсэн нь зургаадугаар сарын онцлог байлаа. Мөн ОХУ, БНХАУ, АНУ, БНСУ, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, ХБНГУ зэрэг улс орны 134 иргэн, эрдэмтэн судлаач, багш, оюутан, бизнес эрхлэгч, парламентын гишүүн, Элчин сайд нар Монгол Улсын парламентын үйл ажиллагаатай танилцаж, Төрийн ордны түүх, өв соёл, урлагийн бүтээлүүдийг үзэж сонирхсон юм.

Түүнчлэн Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн ордонд зочилж, парламентын үйл ажиллагаатай танилцсан иргэдэд мэндчилгээ дэвшүүлж, хэлэлцэж буй асуудлын талаар товч мэдээлэл өгсөн нь зочдын талархлыг хүлээлээ.

Ташрамд тэмдэглэхэд, 2025 оны зургаадугаар сард 280 удаагийн аяллыг зохион байгуулж, 10120 иргэн хамрагдсан байна. Энэ оны зургаадугаар сард аялалд хамрагдсан иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 899 хүнээр нэмэгджээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.