Уншиж байна...
Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнөДүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орноОнцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэдгийг онцоллооТажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөөАНХААР: Өнөөдрөөс эхлэн энэ сарын 26-ныг хүртэл ихэнх нутгаар +30 хэм давж халнаН.Номтойбаяр: Үндэсний их баяр наадмын шинэ цогцолборыг байгуулж, дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шийднэМонгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлааЭнэ оны эхний хагас жилд 33 улсын 465 гадаад иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээУхаалаг утасны EMERGENCY SOS системээр онцгой байдлын байгууллагад дуудлага өгөх боломжтой боллооД.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ"COP17" гэж юу вэТажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлааГурванбулаг, Баянбулаг суманд тарваган тахлын эрсдэл өндөр байнаЗасгийн газрын ээлжит бус хуралдаан болж байнаУлаанбаатарт түр зуурын бороо орно
АНХААР: Өнөөдрөөс эхлэн энэ сарын 26-ныг хүртэл ихэнх нутгаар +30 хэм давж хална

 Өнөөдрийн /2026.07.23/ цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Улаанбаатар хотод өнөөдөр 29 хэмийн дулаан байна. Энэ сарын 23-наас эхлэн долдугаар сарын 26-ныг хүртэл Монгол орны ихэнх нутгаар өмнөх хоногуудаас нэмж халж ялангуяа төвийн аймгуудын нутгаар өдөртөө +30 хэмийг давж, говийн бүс нутгаар +38 хэм давж халахыг цаг уурын байгууллагаас мэдээлж, наршилтаас сэргийлэхийг анхааруулав. Мөн Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер, ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас анхаарал болгоомжтой байхыг Цаг уурын байгууллагаас сэрэмжлүүллээ.

Хур тунадас: Долдугаар сарын 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд нутгийн зарим газраар, 26, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх нутгаар халж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +6…+11 хэм өдөртөө +20…+25 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +23…+28 хэм өдөртөө +37…+42 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +18…+23 хэм градус, өдөртөө +31…+36 хэм, бусад нутгаар шөнөдөө +13…+18 хэм, өдөртөө +26…+31 хэм дулаан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.