Уншиж байна...
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байнаНийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнөДүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орноОнцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэдгийг онцоллооТажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөөАНХААР: Өнөөдрөөс эхлэн энэ сарын 26-ныг хүртэл ихэнх нутгаар +30 хэм давж халнаН.Номтойбаяр: Үндэсний их баяр наадмын шинэ цогцолборыг байгуулж, дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шийднэМонгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлааЭнэ оны эхний хагас жилд 33 улсын 465 гадаад иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээУхаалаг утасны EMERGENCY SOS системээр онцгой байдлын байгууллагад дуудлага өгөх боломжтой боллооД.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ"COP17" гэж юу вэТажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлааГурванбулаг, Баянбулаг суманд тарваган тахлын эрсдэл өндөр байнаЗасгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зорилготой "COPTIME 22" хурлыг төслийн талбайд зохион байгууллаа. Хурлыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, КОП17-ыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир даргалав.

Хурлын эхэнд сайд Ц.Сандаг-Очир КОП17 бага хурал эхлэхэд ердөө 20 хоног үлдсэнийг онцолж, бүх дэд хороо болон холбогдох байгууллагуудад хариуцсан ажлаа эрчимжүүлж, үлдсэн хугацаанд бэлтгэлээ бүрэн хангаж ажиллахыг үүрэг болголоо.

Тэрбээр өнөөдрийн байдлаар гадаадын 4500 гаруй төлөөлөгч КОП17-д оролцохоор бүртгүүлээд байгаа бөгөөд энэ тоо цаашид ч өсөх төлөвтэй байгааг мэдээлэв.

Хурлын үеэр Үндэсний хорооны Ажлын алба болон 12 дэд хороо бэлтгэл ажлын явц, хэрэгжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа.

Мөн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалт, дээд болон өндөр түвшний арга хэмжээ, олон улсын хамтын ажиллагаа, Ногоон бүсийн зохион байгуулалт, харилцаа холбоо, хэвлэл мэдээлэл, соёл, аялал жуулчлал, зочид буудал, зам тээвэр, логистик, барилга байгууламж, үйлчилгээ, хоол хүнс, эрүүл ахуй, аюулгүй байдал, виз зэрэг бүх чиглэлээр хэрэгжиж буй ажлын явцыг хэлэлцэж, үлдсэн хугацаанд салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэн, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахаар санал нэгдэв.

Хурлын төгсгөлд оролцогчдын санал, асуултыг хэлэлцэж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир, Үндэсний хорооны дэд дарга, дэд сайд Б.Мөнхтамир нар холбогдох байгууллагуудад хэрэгжилтийг эрчимжүүлэх үүрэг, чиглэл өглөө.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.