Уншиж байна...
Багануур дүүрэгт өндрийн камер суурилууллааЭхийн эндэгдэл өмнөх оны мөн үеэс 14.1 просантимилеэр буурсан байнаТөвийн эрчим хүчний системийг дэмжих стратегийн байгууламж ашиглалтад орлооОЛОН ТҮВШНИЙ УУЛЗВАР: Эхний ээлжинд хэрэгжих таван байршлын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслааКОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байнаНийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнөДүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орноОнцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэдгийг онцоллооТажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөөАНХААР: Өнөөдрөөс эхлэн энэ сарын 26-ныг хүртэл ихэнх нутгаар +30 хэм давж халнаН.Номтойбаяр: Үндэсний их баяр наадмын шинэ цогцолборыг байгуулж, дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шийднэМонгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлааЭнэ оны эхний хагас жилд 33 улсын 465 гадаад иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээУхаалаг утасны EMERGENCY SOS системээр онцгой байдлын байгууллагад дуудлага өгөх боломжтой боллооД.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ
ОЛОН ТҮВШНИЙ УУЛЗВАР: Эхний ээлжинд хэрэгжих таван байршлын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилготой "Олон түвшний уулзвар" төслийг Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан Шинэ сэргэлтийн бодлого, мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд 2025–2028 онд замын хөдөлгөөний ачаалал хамгийн ихтэй байршлуудад олон түвшний уулзвар, гүүр, авто замын бүтээн байгуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Төслийн эхний шатанд дараах таван байршилд олон түвшний уулзвар, гүүрийн байгууламжийг барина. Үүнд:

  • Сонгинохайрхан дүүргийн Моносын уулзвар;
  • Хан-Уул дүүргийн Механик инженер, тээврийн сургуулийн уулзвар;
  • Баянзүрх дүүргийн Офицерын уулзвар;
  • Наадамчдын замын явган хүний гүүр;
  • Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, Нарт хотхоны зүүн талын гүүр.

Эдгээр таван байршлын техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), нарийвчилсан зураг төслийн ажлыг бүрэн боловсруулж дууссан байна.

Улаанбаатар хотын авто замын сүлжээний гол хүндрэл нь уулзваруудын нэвтрүүлэх чадвар хязгаарлагдмал байгаатай холбоотой бөгөөд замын хөдөлгөөний саатлын дийлэнх нь уулзваруудад үүсдэг байна. Энэ нь зөвхөн жолооч нарын цаг хугацааг алдагдуулахаас гадна шатахууны хэрэглээ, агаарын бохирдол, эдийн засгийн алдагдлыг нэмэгдүүлдэг. Иймээс олон түвшний уулзвар байгуулах нь замын хөдөлгөөний урсгалыг тасралтгүй болгож, түгжрэлийг бууруулах инженерийн үр ашигтай шийдэл юм.

Төсөл хэрэгжсэнээр иргэдийн зорчих хугацаа богиносож, шатахуун болон тээврийн зардал буурч, замын хөдөлгөөний аюулгүй байдал сайжрахаас гадна нийслэлийн авто замын сүлжээний нэвтрүүлэх чадвар, ашиглалтын үр ашиг нэмэгдэх ач холбогдолтой.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.