Уншиж байна...
Д.Будзаан: Он гарсаар бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн хүчиндэх гэмт хэрэг 104 бүртгэгдсэнБэлчээрийн ургамлын гаралт нийт нутгийн 55 хувьд сайн байнаМонголын тухай мэдлэгийг дэлхийд түгээх XIII их хурал Улаанбаатар хотноо болноУлаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орноБагануур дүүрэгт өндрийн камер суурилууллааЭхийн эндэгдэл өмнөх оны мөн үеэс 14.1 просантимилеэр буурсан байнаТөвийн эрчим хүчний системийг дэмжих стратегийн байгууламж ашиглалтад орлооОЛОН ТҮВШНИЙ УУЛЗВАР: Эхний ээлжинд хэрэгжих таван байршлын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслааКОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байнаНийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнөДүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орноОнцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэдгийг онцоллооТажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөөАНХААР: Өнөөдрөөс эхлэн энэ сарын 26-ныг хүртэл ихэнх нутгаар +30 хэм давж халнаН.Номтойбаяр: Үндэсний их баяр наадмын шинэ цогцолборыг байгуулж, дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шийднэ
Бэлчээрийн ургамлын гаралт нийт нутгийн 55 хувьд сайн байна

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэгийн  Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсээс гаргасан мэдээгээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал долоодугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 55 хувьд сайн, 40 хувьд дунд, 5 хувьд муу байна. Үүнд, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн цөөн, Ховд, Завхан, Говь-Алтай, Дорноговь, Өмнөговийн ганц нэг сумын нутгаар муу. Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Говьсүмбэр, Дорнодын нийт, Увс, Говь-Алтай, Завхан, Архангай, Хөвсгөл, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Ховд, Булган, Хэнтийн зарим, Баянхонгор, Дорноговь, Өвөрхангай, Дундговийн цөөн сумдын нутгаар сайн, бусад нутагт дунд зэрэг байна. 

Мөн долоодугаар сарын 25-ны байдлаар бэлчээрийн ургамлын ургац төвийн болон зүүн аймгуудын зарим сумдын нутгаар 4.1-16.9 ц/га, тал хээр, говийн нутгаар 0.1-4.0 ц/га байв. Ургацыг өмнө жилийн мөн үетэй харьцуулбал, Төвийн ихэнх, Сэлэнгэ, Дархан-Уулын зарим нутгаар өмнө жилээс ахиу бол Архангайн зарим нутгаар өмнө жилээс бага, бусад нутгаар ойролцоо байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.