Уншиж байна...
Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулавАзи тивийн аварга шалгаруулах олон улсын таеквон-догийн XI тэмцээн эхэллээАНУ-ын гэр бүлд үрчлэгдсэн хүүхдүүдийг Гадаадын иргэн, харьяатын газрын удирдлагууд хүлээн авч уулзлааМорингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто зам ашиглалтад орлооД.Будзаан: Он гарсаар бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн хүчиндэх гэмт хэрэг 104 бүртгэгдсэнБэлчээрийн ургамлын гаралт нийт нутгийн 55 хувьд сайн байнаМонголын тухай мэдлэгийг дэлхийд түгээх XIII их хурал Улаанбаатар хотноо болноУлаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орноБагануур дүүрэгт өндрийн камер суурилууллааЭхийн эндэгдэл өмнөх оны мөн үеэс 14.1 просантимилеэр буурсан байнаТөвийн эрчим хүчний системийг дэмжих стратегийн байгууламж ашиглалтад орлооОЛОН ТҮВШНИЙ УУЛЗВАР: Эхний ээлжинд хэрэгжих таван байршлын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслааКОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 2025, 2026 оны эхний хагас жилийн байдлаар иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан мэдээллийг сонслоо. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Иргэдийн санал хүсэлтийг цаг алдалгүй хүлээн авах, шуурхай шийдвэрлэх зорилгоор “Хотын дарга сонсож байна” платформыг наймдугаар сарын 14-нөөс нэвтрүүлэх гэж байна. Улаанбаатар хот нийт 1.8 сая иргэнд 536 төрлийн үйлчилгээ үзүүлдэг. “Хотын дарга сонсож байна” платформ нь дараах сувгуудаар саналт хүсэлт хүлээн авна. Нэгт, таван оператораас 150150 тусгай дугаарт иргэд ямар нэг үнэ, төлбөргүйгээр зурвас илгээн хүсэлтээ илгээнэ. Үүний дараа хүсэлт шийдвэрлэлтийн талаар мэдээллийг иргэнд илгээнэ. Мөн нийслэлийн захиргааны байрны B блокт “Call Center” ажиллуулна. “Хотула” аппликейшнаар хүсэлт хүлээн авна. Түүнчлэн иргэд биеэр, бичгээр санал хүсэлтээ өгөх юм. Тус платформоор иргэдээс ирсэн санал, гомдлыг нийслэлийн эрх бүхий 23 албан тушаалтанд шууд хуваарилж, хэрхэн шийдвэрлэж байгааг нээлттэй хянадаг болно. Энэ бол иргэдийн санал хүсэлтэд суурилан хамтарч ажиллах платформ юм" гэв.

Мөн тэрбээр ирэх жилийн төсөвт нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвүүдийн орчин нөхцөлд анхаарч, иргэд илүү тав тухтай, түргэн шуурхай үйлчилгээ авах нөхцөлийг бий болгоно гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.